Хүн дунджаар орон дээр амьдралынхаа 3/1 өнгөрүүлдэг. Ихэнх хүмүүс матрасаа цэвэрлэх тухай боддог ч эцэст нь орныхоо даавууг л сольчихдог. Матрас нь өөртөө шороо, тоос, арьс, үс гэх мэт олон төрлийн хир буртаг агуулж байдаг учраас матрасаа цэвэрхэн байлгах нь эрүүл мэндийн хувьд хамгийн чухал.

Цэвэрлэх арга: Матрасаа соруулах

Хамгийн эхлээд матрасанд наалдсан тоос, үс, арьс гэх мэт зүйлсийг соруулан авах хэрэгтэй.

Үнэр дарах

Хүнээс ялгарсан хөлс, тоос нь матрасанд бууж өвөрмөц үнэр үүсгэдэг. Харин үүнийг ариутгахын тулд хүнсний сод сайтар тарааж асгаад 30 минут хүлээгээд соруулаарай. Хүнсний сод бол хамгийн сайн үнэр дарагч учраас бүхий л зүйлд ашиглах нь элбэг байдаг.

Цэвэрлэх

Саванд хүйтэн ус, давс, хүнсний сод хольж бэлтгэнэ. Хольсон шингэндээ даавуугаа дүрж матрасаа дарж цэвэрлэнэ(үрж болохгүй). Үүний дараа 30 минут хүлээж хүйтэн цэвэр усаар ахиж цэвэрлэнэ.