Хүйтэн өвлийн улирал ирэх үед зарим хүмүүс өрөөндөө халаагуур ажиллуулаад унтчихдаг. Ингэснээр та дулаахан унтаж болох ч дархлааны системд эсрэгээр нөлөөлдөг байна. Оройн унтхаасаа өмнө халаагуураа унтрааж занших нь дархлааны системийг хамгаалаад зогсохгүй тогны мөнгө хэмнэх болно.
Унтах үйл явцад нөлөөлнө

Орой болох үед бидний бие дулаанаа бага хэмжээгээр багасгаж унтах горимд шилждэг. Харин халуун өрөөнд унтвал биеийн дулаан зохицуулах процесст саад учирч ядрах, тухгүй байдал үүсдэг байна. Халуун өрөөнд унтах нь зөвхөн таны нойронд нөлөөлөөд зогсохгүй дараа өдрийг үүр бүтээлтэй өнгөрүүлэхэд саад учруулдаг байна.
Зүрх болон цээж өвтгөдөг

Халаагуур олон цагийн туршид ажилласнаар өрөөний нүүртөрөгчийн ислийн хэмжээг ихэсгэдэг. Тиймээс хэт удаан цагаар ажиллуулахгүй байхыг зөвлөж байна. Мөн зүрхний өвчин болон астматай хүмүүс тэр тусмаа халаагуур удаан хугацаанд ашиглах байх хэрэгтэй.
Эрчүүдийн нөхөн үржихүйд нөлөөлнө

Удаан хугацаанд халуун температурт байх нь эрчүүдийн нөхөн үржихүйд нөлөөлж болдог байна. Гэвч халуунаас үүдсэн сөрөг нөлөөг болиулж болох бөгөөд халаагуураа унтрааж сэрүүн өрөөнд унтаж заншаарай.
Нүүр хуурайших

Халаагууртай өрөөнд унтах нь мэдээж таны нүүрний арьсыг хуурайшуулна. Өглөө сэрхэд нүүр загатнах, улаах, арьс х у у р а х шинж тэмдэг илэрвэл таны өрөө хэт халуун байна гэсэн үг.
Дархлааны системийг муутгадаг
Орчин нь хуурай үед бактери хамгийн удаан амьдарч чаддаг. Тиймээс халаагуураа асааж хонох нь тухайн орчны бактери үржих тухтай нөхцөл байдлыг бие болгож буй хэрэг юм. Мөн хүмүүс өвлийн улиралд ханиад хүрдэг гол шалтгаан нь хуурай орчинд унтчихдагт байгаа юм.