Өглөө шүршүүрт орох нь тухайн өдрийг сэргэг, эрч хүчтэй эхлэхэд тусалдаг хэмээн олон хүмүүс итгэдэг. Тэгвэл зарим хүмүүс өдрийн стрессээ орой шүршүүрт орж тайлдаг байна. Иймд манай сайт та бүхэнд оройн цагаар шүршүүрт орох нь яагаад сайн байдаг талаар сонирхолтой мэдээ бэлтгэлээ.

1. Хурдан унтахад тусална.

Орой шүршүүрт орох нь таны бие, сэтгэлийг тайвшруулдаг байна. Унтахаасаа 90 минутын өмнө бүлээн эсвэл халуун шүршүүрт орох нь ердийнхөөс хурдан унтахад тусална. Учир нь халуун ус таны биеийн температурыг бууруулж тархинд унтах цаг болсон гэсэн дохиог өгдөг байна.

2. Таны арьсанд сайнаар нөлөөлнө

Унтахаасаа өмнө шүршүүрт орох нь таны бие дээр юм гарахаас сэргийлнэ. Мөн хөлс, гуужсан арьс, сул үснүүд дэр, хөнжилд орохоос сэргийлэх юм. Орой усанд орсны дараа тайвширсан арьс орондоо ороход тухтай мэдрэмж өгөх болно. Харин өглөө усанд ороход арьс огцом мэдрэг болж танд тухгүй мэдрэмж өгч стрессдүүлдэг байна.

3. Улирлын чанартай харшлыг хөнгөвчлөх болно.

Улирлын чанартай харшил олон хүний асуудал болдог. Учир нь гадуур явахад харшил үүсгэгч тоосонцор таны үс, хувцас, арьсан дээр наалддаг байна. Мэдээж зөвхөн өглөө усанд ордог хүмүүс орой унтахад тайван унтаж чадахгүй байх боломжтой. Хэрвээ та улирлын чанартай харшилтай бол тухайн улиралдаа өглөө биш орой усанд орж байгаарай.

4. Үс эрүүл байлгахад тусална

Өглөө усанд орсон хүмүүс заавал үсээ сэнсээр хатаадаг, энэ нь үсийг гэмтээж хэлбэргүй болгодог байна. Иймд та орой усанд орж үсээ өөрөөр нь хатааж хэвшээрэй, ингсэснээр таны үс эрүүл зөв хэлбэртэй байх болно.

5. Хэт их хөлрөхөөс сэргийлнэ

Өдрийн хөлсөө орой усанд орж угаах нь дараагийн өдөр их хөлрөхөөс сэргийлэх болно. Хэрвээ орой биш өглөө усанд орвол таны арьс амрах гэсэн дохиог авч арьсны нүх нээгддэг байна. Ингэснээр та өдрийн турш хөлстэй явах асуудалтай тулгарч байгаа юм.

6. Булчин чангаралтаас сэргийлэх болно

Ажлын урт өдөр ажилласны дараа булчин тань өвдөж байвал халуун шүршүүрт орвол тааламжгүй мэдрэмжийг арилгахад тусална. Халуун ус таны биед хүрэхэд булчинг намжааж, илүү сайн унтаж амрахад тусалдаг. Дулаан шүршүүрт орсноор шөнийн цагаар хөл хавагнахаас урьдчилан сэргийлэх боломжтой. Энэ нь нийт хүмүүсийн 60 хүртэл хувьд тохиолддог нийтлэг ө.вчин юм.