Олон хүмүүс өглөөний цай маш чухал гэдэгт итгэдэг билээ. Өглөөний цай ажлын өдрийг даван туулахад хангалттай эрч хүчийг өгдөг бөгөөд бидний бие бялдар, оюун санааны гүйцэтгэлд нөлөөлдөг байна. Тэгвэл манай сайт та бүхэнд хамгийн өвөрмөц өглөөний цайтай орнуудыг хүргэж байна.
Иран

Ираны хамгийн нийтлэг өглөө цай бол нимгэн гамбир мөн Күкү сабзи нэртэй өндөгтэй хуурга байдаг байна.
Хятад

Хятадын уламжлалт өглөөний цайнд будааны зутан, шарсан талх, амталж жигнэсэн гурил байдаг байна. Өглөө болгон олон цайны газрууд энэхүү нийтлэг өглөөний цайг хийдэг.
Япон

Магадгүй хоолондоо хамгийн их анхаардаг улс Япон байх. Япончууд өглөөний цай хэр зөв шим тэжээлтэй байхаас тухайн өдрийн ажил төдий чинээ амжилттай байна гэж үздэг байна. Өглөөний цайнд ихэвчлэн будаа, мисо шөл, хачир, өндөг, зайдас, жимс, сүү, тараг, загас байдаг байна.
Египет

Египетийн өргөн шошоор хийсэн өглөөний цай. Үүнд: Сармис, чидун тос, хушга, өргөн шош, нимбэгний шүүс, хатаасан фунт орсон байдаг байна.
Өмнөд Энэтхэг

Доза (шаржигнуур, амтат бинго) нь өөрийн нутаг дэвсгэр дэх гол нэрийн хоол юм. Бусад улсуудад Досас маш их алдартай бөгөөд тэдний үйлчлэх Ундипи ресторанууд болон бусад Өмнөд Энэтхэгийн хоолыг бараг бүх л хотод олж болно.
Колумби

Колумби улсад өдрийн эрч хүчийг хадгалах өглөөний цайны янз бүрийн сонголтууд байдаг. Хамгийн алдартай нь Чангуа хэмээх хоол юм. Үүнийг сүү, хүрэн манжин, бяслагаар хийдэг.
Турк

Туркийн өглөөний хоолонд бяслаг, чидун, жимс, чанамал, омлет ордог байна.
Нигери

Акара шоштой шарсан катлеттай эрдэнэ шишийн гурилтай сүүний хамт.
Венесуэл

Венесуэлийн хамгийн нийтлэг өглөөний хоолонд бяслаг, тахианы цээж мах, хиам ордог байна.
Камбож

Энэхүү өглөөний цайг олон нэвтрүүлэг кинон дээр харж байсан байх. Үүнд: Нарийн хэрчсэн гурил, ногоо, тахианы шөл мах ордог байна. Ихэнх хүмүүс халуун биш бүлээн идэх дуртай байдаг байна.
Индонез

Энгийн мэт харагдаж байгаа боловч таныг эрч хүчээр хангах будаатай хуурга. Үүнд: Шаржигнуур будаан чипс, тахианы мах, зайдас, будаа, өндөг, ногооны салат ордог байна.
Пакитан

Пакистанчууд өглөөд маш хүнд илчлэг ихтэй хоол болох Nihari гэх махтай шөлийг гамбиртай иддэг байна. Үүнд маш олон төрлийн нунтаг амтлагчууд ордог бөгөөд цөцгийн тос их хэмжээгээр оруулдаг байна. Ингэснээр илчлэг ихтэй соустай хоол болдог ажээ.
Марокко

Марокко магадгүй хамгийн энгийн өглөөний цайтай хүмүүс бололтой. Үүнд: Гамбир, зөгийн бал, кофе, гаатай цай, ногоон сонгино, чанасан өндөг, оливын тос ордог байна.
Тайланд

Тайландын хамгийн нийтлэг бөгөөд хамгийн хурдан өглөөний цай бол Бөднө шувууны өндөг ажээ. Ихэвчлэн өглөөний цайгаа ууж амжаагүй эсвэл ажил ихтэй бол энэхүү өндгийг амтлагч бага зэргийн хачир нэмүүлээд авах боломжтой байна.
Израил

Израилийн хамгийн нийтлэг шакшука нь улаан лоолийн соус болон өндгөөр хийдэг омлет маягийн хоол бөгөөд үүнийг өглөөний цайнд түлхүү хэрэглэдэг.
Их Британи

Сонгодог Англи өглөөний цай. Үүнд: Зайдас, өндөг, шарсан талх, улаан лооль, мөөг, хар хиам ордог байна.
Та юу гэж бодож. Аль орны өгөөлний цай таньд хамгийн их таалагдсан бэ?