Дэлхийн ямар ч улсад амьдардаг байсан гэр бүл төлөвлөлт гэдэг хүнд асуудлуудын нэг билээ. Япон улсын хувьд мөн адил бөгөөд тэр тусмаа залуу гэр бүл санхүүгийн хувьд шинэ хүн хүлээж авахад хүндрэлтэй байдаг.

Хүнтэй гэрлэж хүүхэдтэй болоход их мөнгө шаардлагатай

Японд хүүхэд төрүүлж, өсгөхөд маш үнэтэй байдаг. Японы засгийн газар эдгээр асуудлыг бодолцон үзэж арга хэмжээ авч байгаа ч гэсэн нөхцөл байдал сайжрахгүй байгаа юм.

Эрчүүд цалин сайтай, тогтвортой ажил бараг олж чаддаггүй

Японд эрчүүдийг гэр бүлээ тэжээх гол хүн гэж үздэг. Ингээд тогтвортой ажилгүй бол гэр бүл төлөвлөлтийг бодоод ч хэрэггүй.

Хэрвээ сургуулиа төгсөөд тогтвортой сайн ажилд орж, амжилтанд хүрэхгүй л бол таныг нийгмийн бүтэлгүйтэл гэж үздэг байна.

Хүнд хэцүү ажил

Япончууд бол ажилдаа хамгийн шаргуу хүмүүс. Өглөө эрт гэрээсээ гараад шөнө үүрээр орж ирэх нь энгийн л үзэгдэл. Ажилдаа дургүй гэсэн сэтгэгдэл бусдад төрүүлэхгүйн тулд нэг өдрийн ч чөлөө авдаггүй байна.

Ингээд хэтэрхий их ажилтай хүмүүс гэр бүл төлөвлөж, романтик харилцаа үүсгэх завгүй байдаг ба үүнээс болж романтик харилцаа гэж юу болохыг ч мэдэхээ байчихдаг гэнэ.

Эмэгтэйчүүд гэрлэлт, үр хүүхдээс илүү карьер сонгодог

Өмнөх Японы нийгэмд эрэгтэй нь давамгайлж гэр бүлээ тэжээж, эмэгтэй нь үр хүүхдээ харж үлддэг байсан бол засгийн газар үүнийг өөрчилж бүгдийг тэгш эрхтэй болгожээ.

Ингээд эмэгтэйчүүд карьераа хөөж, ажил хийж, үр хүүхэд гэр бүлээ сүүлд нь тавьж эхэлжээ.

Төсөөлөл дотроо амьдардаг

Японы залуучууд аниме, манга, технологид хэт их уусаж төсөөлөл дотроо амьдрах болжээ. Ганцаардмал эрчүүд виртуал ертөнцөд төсөөллийн найз охиноо бие болгодог бөгөөд түүндээ ч сэтгэл хангалуун амьдардаг байна.