Таны өмнө харж байгаагүй хамгийн ухаалаг бүтээлүүдийг хүргэж байна.

Сарны хэлбэр, загвартай гэрлийн чийдэн

Гэртээ этгээд, нууцлаг дизайн оруулах дуртай хүмүүст зориулж хийжээ.

Несси нэртэй том халбага

Уг халбагаар хоолоо хутгах үед дотор нь яг л амьтан сэлж буй мэт харагддаг байна. Отото дизайнеруудын бүтээл ажээ.

Үүлэн услагч

Солонгос дизайнеруудын хийсэн бүтээл бөгөөд дээгүүр нь ус хийх үед яг л бороо орж буй мэт усалдаг байна.

Хоосон шилээр хийсэн гэрлийн чийдэн

LED гэрэлтэй үүсэн бөглөө нь ямар ч хоосон шилийг гэрэлтүүлэг болгон хувиргах болно. USB ашиглан цэнэглэдэг бөгөөд усны бүрэн хамгаалалттай аж.

Утсаа цэнэглэх боломжтой хэрэгсэл

Өөрийн ухаалаг утсыг ямар ч үед утасгүйгээр цэнэглэх бүрэн боломжтой.

Нарны эрчим хүчээр ажилладаг гэрэлтүүлэг

Илбэнх болон жирхний хэлбэртэй уг гэрлийн чийдэнг хаана ч тавьсан өнгө нэмэх болно. Мөн байгальд ээлтэй юм байна.

Гэрэлтдэг чихэвч

Уг чихэвч нь харанхуйд гэрэлтдэг бөгөөд сонсож буй дууны аялгуу мэдэрдэг байна.

Чийдэн шиг хэлбэртэй номын хавчуурга

Жинхэнэ номын хорхойтонд зориулсан хавчуурга. Үнэхээр гайхалтай харагдахгүй байна гэж үү?

Амар салгадаг цахилгаан залгавар

Уг залгавар нь цэнхэр гэрлээр гэрэлтэж тогноос салгахыг сануулдаг байна.

Зурж болдог хөнжлийн даавуу

Уг хөнжлийн даавуу нь өөрийн гэсэн буддаг үзэгтэй ирдэг бөгөөд угаасны дараа бүрэн арилдаг байна.