Бетховен өдөр бүр 60ш кофены үрээр өөртөө кофе хийдэг байсан ба Вольтер өдөр бүр 50 аягыг уудаг байсан бөгөөд 83 насалжээ. Магадгүй кофе тийм ч муу биш бололтой.

Тархины үйл ажиллагааг сайжруулдаг

Кофе нь анхаарал, төвлөрлийг сайжруулдаг гэдгийг хүн бүхэн мэдэх байх. Чихэртэй кофе нь таны сэтгэн бодох чадварыг сайжруулах бөгөөд кофеин болон глюкоз нь тархины зарим салбарыг идэвхжүүлдэг байна. Гэвч хэзээ ч битгий хоосон ходоодтой үедээ уугаарай учир нь яг эсрэг үйлчилгээг үзүүлэх болно.

Дархлааг сайжруулдаг

Кофе нь хүний дархлааны системийг сайжруулж эрүүлжүүлдэг. Мөн элэг, зүрх, хоол боловсруулах системийг сайжруулдаг байна. Гэвч зөвхөн шинэ чанадаг кофе уухыг санал болгож байна. Учир нь найруулдаг кофе нь өөртөө илүү бага шим тэжээл агуулдаг бөгөөд амт үнэр оруулагчтай учир хоол боловсруулах системд нөлөөлдөг.

Сэтгэл гутрал, стресс багасгадаг

Кофе нь сэтгэл гутралын эсрэг сайн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд уух үед допамин ба серотонин ялгаруулж эхэлдэг. Эдгээр нь хүний сэтгэлийг тайтгаруулж аз жаргал мэдрүүлдэг юм. Зөвхөн кофеинд агуулагдсан кофеин нь уг үйлчилгээг үзүүлдэг бөгөөд цай, ундаа, шоколад доторх кофеин нь үйлчилгээ үзүүлдэггүй.

Ой санамж сайжирдаг

Кофе нь зөвхөн сэтгэл санаа тайвшруулахаас гадна ой санамж сайжруулдаг байна. Мэдээж энэ нь богино хугацаанд үйлчлэх болно.

Жин багатай байлгадаг

Жин хасах нь мэдээж хүн бүрийн хүсэл билээ. Лептин даавар бага үед хүн өөх хуримтлуулж жин нэмж эхэлдэг. Харин кофе нь лептин дааврыг ихэсгэдэг байна. Ийм учраас кофенд дурлагсад бага жинтэй байдаг ба дасгал сургуулилт нь тэдэнд сайн нөлөө үзүүлдэг.