Өөртөө хөрөнгө оруулах

Ирээдүйн хамгийн шилдэг хөрөнгө оруулалт бол өөртөө зарцуулах юм. Залуу насандаа олон зүйл хийж бүтээх хэрэгтэй учир эрт суралцаж байх тусмаа сайн. Та өөрт таалагдсан, хамгийн сайн чаддаг зүйлээ суралцах нь хамгийн зөв шийдэл юм. Орчин үед интернет, технологи хурдацтай хөгжиж байгаа учир хүн бүр үнэгүй сургалтад сууж мэдлэг бүтээх бүрэн боломжтой болсон.

Гурван 8-ийн дүрэм дагах

Хүн дунджаар өдөрт 8 цаг ажиллаж, 8 цаг унтаж, 8 цаг чөлөөт цагтай байдаг. Бид 8 цагийг бусдад худалдаж цалин авдаг, 8 цагийг биендээ зарцуулж амардаг, харин үлдсэн 8 цагийг юунд зарцуулах нь таны ухаан шийдэх юм. Интернетээр хөгжилтэй бичлэг үзэж суухаас өөрт хэрэгтэй чадварыг сайжруулах зүйлд зарцуулаарай.

Найз болон хамаатандаа мөнгө зээлүүлэх талаар болгоомжтлох

Найзууд, хамаатан садандаа хайртай ч зээлүүлсэн мөнгөө буцааж авахыг хүсдэг тийм үү? Гэвч гол асуудал нь тэд өөрөөр боддогт байгаа юм. Тэд магадгүй мөнгө зээлсэн талаар мартчхаасай гэж хүсдэг болов уу. Үүнээс болж олох буруу ойлголцол үүсч сайхан харилцаа нуран унадаг нь нууц биш. Тийм учир яасан ч бүү мөнгө зээл эсвэл тодорхой хугацаанд буцааж өгөх талаар ярилцах хэрэгтэй.

24 цагийн дүрэм

Хүн ямар нэг зүйл худалдаж авах үедээ сэтгэл нь хөөрч улам их худалдан авалт хийдэг. Харин өдрийн эцэст өөрт хэрэггүй олон зүйл авснаа мэддэг байна. Үүнээс сэргийлэхийн тулд 24 цагийн дүрмийг дагаад үзээрэй. Худалдан авалт хийхээсээ өмнө 1 өдөр хүлээх хэрэгтэй. Ингэснээр таны сэтгэл хөөрөл багасч хэрэггүй зүйл авах гэж байснаа ухаарах болно.

Өдөрт 1 минутыг гаргасан зардлаа шалгахад зарцуулах

Энэ арга маш энгийн бөгөөд өдөрт гаргах зардлыг хянахад тань туслах болно. Өдөрт 1 минутыг зардлаа шалгахад зарцуулснаар өөрт үүссэн асуудал, үрэлгэн байдлыг засахад туслах юм.

Худалдан авалт хийхээсээ өмнө харьцуулалт хийх

Хэрвээ та үрэлгэн бол энэ арга танд хэрэгтэй. Худалдан авалт хийхээсээ өмнө үүнийг авснаар ирээдүйд үнэхээр хэрэгтэй юу гэж үргэлж бодож байгаарай.

Маркетингийн аргад бүү ор

Том компаниудын ашигладаг олон маркетингийн аргад бид унасаар байдаг. Бид тэдгээрийг мэддэг ч гэсэн худалдан авалт хийдэг нь үнэхээр гайхмаар. Тэдний нэг жишээ бол мэдээж хямдралтай бараа. Та дараагийн удаа хямдралтай бараа харсан бол маркетингийн арга гэж үргэлж бодож байгаарай.