Цагаан, хар батга дэлхийн хүн болгоны шүдний өвчин билээ. Хүний нүүр гэдэг гоо сайхны хамгийн гол зүйл. Өнгөлөг толигор байлгахын тулд бүхийл аргыг ашиглаад сэтгэлд тань хүрэхгүй байвал эдгээр аргыг туршаад үзээрэй.
Нимбэг + зөгийн бал + сахар

Нимбэгээ голоор нь хэрчээд, хэрчсэн хэсэг дээрээ зөгийн бал түрхэнэ. Дараа нь чимх сахар дээрээс нь цацаж өгнө. Ингээд эмчилгээ хэрэгтэй хэсгүүдээрээ зөөлөн массаж хийгээрэй.
- Долоо хоногт ганц удаа байхад болно.
Вазелин + хүнсний уут

Энэ аргыг халуун усанд орсныхоо дараа хэрэглэвэл хамгийн үр дүнтэй. Учир нь халуун ус арьсны сүвийг нээж өгдөг.
- Вазелинаа эмчилгээ хэрэгтэй хэсгүүдээрээ түрхэнэ.
- Түрхэж дууссаны дараа хүнсний уутаар дээрээс нь хучиж өгнө.
- Уутан дээрээсээ халуун алчуураар ахиж хучна.
- Алчуур өрөөний температурт бүлээстэл хүлээнэ.
- Цаасан алчуураар вазелинаа арчиж аваад батгыг зөөлөн шахаж гаргана. Илүүдэл шороо, хир нь унах бөгөөд сүүлд нь тос түрхээрэй.
- Долоо хоногт хоёр удаа хийгээрэй.