Хэрэв урлаг хэн нэгэн хүний өөрийн бүтээлч байдал, төсөөллийг бодит хэлбэрт оруулах үйл явц юм бол гутал бол үүний нэг хэлбэр байх нь гарцаагүй. Гутал нь янз бүрийн хэлбэр, өнгөтэй төрхтэй байдаг бөгөөд ихэнхдээ тэдгээр нь зөвхөн хүмүүсийн анхаарлыг татах үүрэгтэй байдаг. Манай сайт та бүхэнд содон гутал өмсөж олны анхаарлыг татах дуртай олны танил 8 эмэгтэй танилцуулж байна.
Taylor Swift

iHeartRadio Music Awards дээр София Вебстерийн эрвээхэй мэт өсгийтэй гутал өмссөн нь түүний имижийг төгс тааруулсан байдаг. Шүтэн бишрэгчид нь Свифт яагаад ийм ер бусын хос гутал сонгосон тухай онолыг тэр даруйд нь гаргаж эхлэв. Зарим хүмүүс дуучин бүсгүй уран бүтээлийнхээ хувьслыг ийм байдлаар харуулахыг хүссэн гэж боджээ.
Elle Fanning

Хагарсан өндөгний загвартай өсгийтэй гутлынхаа ачаар 2021 онд Лове загварын долоо хоногийн хит болж байсан удаатай. Энэ гутлын загварыг ихэвчлэн онлайнаар ярилцдаг байсан.
Margot Robbie

Маргот тансаг бөгөөд содон гутал өмсөхөөс айдаггүй. Жишээлбэл, тэрээр бүх улирлын загварын чиг хандлагыг харуулсан гутал өмсдөг.
Angelina Jolie

2014 онд “Малефисента ” киноны нээлтийн үеэр Анжелина Жоли Кристиан Лубутинтай хамтран ажиллаж байжээ. Тэд хамтдаа өсгий дээрээ содон загвартай гутал бүтээжээ. Уг гутлыг гол дүрийс санаа авч бүтээжээ. Жоли уг киноны сурталчилгааны аялан тоглолтын туршид өмссөн байсан тул олон хүмүүс энэ талаар хэсэг шуугсан байдаг.
Celine Dion

Селин Дионы цуглуулганд Лас Вегас дахь агуулахад хадгалдаг 10,000 орчим хос гутал бий. Мэдээжийн хэрэг, энэ том цуглуулгад дахин давтагдашгүй өвөрмөц бүтээлүүд бий. Тэдний нэг нь болороор бүрсэн Saint Laurent-ын хос гутал бөгөөд 10 мянган долларын үнэтэй гэнэ.
Blake Lively

Нөхөр нь Холливудын алдрын гудамжинд хүлээн авах үед Блэйк түүнтэй хамт явж байв. Түүний өмссөн гоёмсог цэнхэр даашинз, мөн янз бүрийн өнгө, бүтэцтэй төрөл бүрийн материалаар хийгдсэн өсгийтэй гутал олон хүний анхаарлыг татсан юм.
Sandra Bullock

2015 онд Сандра Баллок хүүхэлдэйн киноны баатруудын зурагтай гутал өмсөж , Минион киноны нээлтэд ирэхэд бүгд гутлын харж байсан юм. Үүний дараа Charity Buzz дуудлага худалдаагаар зарсан гэдэг.
Selena Gomez

2018 онд дуучин маань залуу өсвөр үеийнхний арга хэмжээнд орчин үеийн урлагийн бүтээл мэт гоёмсог өндөр өсгийтэй гутал өмсөж гарч ирэв.