Squid Game нь нээлтээ хийгээд 28 хоногийн дотор 111 сая үзэлтийг хол давж дэлхийн хит цуврал болоод байна. Хэрвээ та анзаарсан бол сүүлийн үед хүмүүс уг киноны талаар шуурч байгаа аж.

Жинхэнэ амьдрал дээр сэтгэл зовнил бол ай,дсыг харуулдаг

Амь үлдэх, сүйрлийн дараах явдал гэх мэт агуулгатай киног үздэг хүмүүс амьдрал дээр сэтгэлийн зовнилд бага өртдөг гэсэн судалгаа байдаг. Хүмүүсийн хийж буй сонголт ба тэр сонголтых нь үр дүнд үүссэн зүйлсийг хараад суух биднийг сэтгэл хөдлөлийн хувьд илүү хүчирхэг болгодог байна. Squid Game-ийг үзэж буй хүмүүс олон төрлийн сэтгэл хөдлөл мэдэрдэг учир яг л наалдчихсан мэт үзсээр л байдаг.

Үзэгчдийн сэтгэлийг дээд зэргээр хөдөлгөсөн

Squid Game нь яг л морин уралдаанд аль морь нь ялагч болсныг харуулж буй мэт сэтгэгдлийг үзэгчдэд төрүүлдэг. Арав хүрэхгүй анги үзэж дуусаад нэг мэдэхэд л 2-р бүлэгийг хүлээж сууна.

Бусад орны хэлээр хийгдсэн кино

Магадгүй хүмүүс одоо цагт Холливүүдийн киноноос залхаж бусад улсын киног сонирхож байгаа бололтой. Жишээ нь Netflix дээрх Lupin кино нь 76 сая үзэлтийг 1 сарын дотор олжээ

Солонгос улсын давалгаа

Сүүлийн жилүүдэд Kpop болон Kdrama маш алдартай болоод байна. BTS, Blackpink гэх мэт хамтлагууд kpop дууны ертөнцийг байлдан дагуулж байгаа бол Паразит кино нь аль хэдийн оскарын шагнал авсан юм. Харин дэлхийд алдар нэр багатай Squid Game киног мэдэхгүй хүн байхгүй болсон нь Кpop фенүүдийн ач тус юм. Учир нь хаштаг #squidgame нь нийт 12,9 тэрбум тикток үзэлттэй болжээ.