Зуу зуун жилийн туршид Солонгос эмэгтэйчүүд байгалийн гаралтай, цэвэр бүтээгдэхүүн ашиглаж ирсэн. Тэдний өнгөлөг толигор өөгүй арьсны нууцыг хүн бүр гайхан шогширдог. Тэгвэл өнөөдөр манай сайт Солонгос эмэгтэйчүүд өдөр бүр даган мөрддөг 8 зөвлөгөөг хүргэж байна.

Нүүрээ бүлээн болон хүйтэн усаар угаадаг

Тэд эхлээд нүүрээ бүлээн усаар 2 минут дараа нь хүйтэн усаар 2 минут угаадаг. Бүлээн ус нь арьсанд тогтсон тосыг арилгаж цусны эргэлтийг сайжруулдаг. Харин хүйтэн ус нь арьсны сүвийг чангалж өгнө. Ингээд таны арьс чийгшил авч толигор харагдах болно.

Эмгэн хумсны залхаг агуулдаг бүтээгдэхүүн ашигладаг

Эмгэн хумсны залхагийг Эртны Грекээс авахуулаад одоог хүртэл ашиглаж байна. Эмгэн хумсны залхаг нь Ази улсуудад алдартай бөгөөд гиалуроны болон гликолын х ү ч и л, цайр агуулдаг учир арьсанд сайнаар нөлөөлнө.

Өглөө нүүрээ зөвхөн усаар угаадаг

Зөөлөн чанарын цэвэрлэгчийг хүртэл өдөр 2 удаа хэрэглэвэл арьсанд муугаар нөлөөлж болно гэж мэргэжилтнүүд зөвлөдөг. Харин оронд нь зөвхөн усаар нүүрээ угаах нь эерэг үр дүнд хүргэнэ. Мөн орой унтхаасаа өмнө нь шөнийн маск тавьж өглөө нь усаар угааж гоо сайхны бүтээгдэхүүн түрхэх хэрэгтэй.

Гоо сайхны бүтээгдэхүүн ашиглахаас өмнө түр хөргөгчинд хийдэг

Нүүрний үрчлээнээс сэргийлж, арьсандаа хүйтэн жин тавихын тулд Солонгос эмэгтэйчүүд нүүрний маскыг хөргөгчинд түр хийдэг. Мөн гоо сайхны бүтээгдэхүүн түрхэхдээ үрэхгүйгээр зөөлөн товшиж түрхэх хэрэгтэй.

Нүүрэндээ касторын тос ашиглан массаж хийдэг

Тос ашиглан массаж хийх нь цусны эргэлтийг сайжруулж, бөглөрсөн сүвийг зөөврүүлэх зорилготой бөгөөд 4 минут хийнэ. Өөрт таарсан тосыг олж авах нь маш чухал.

Нимбэгний өвстэй цай уудаг

Нимбэгний өвс нь Ази болоод тэр тусмаа Тайланд хоолонд ихээр ашиглагддаг. Уг өвс нь хүний биеийг эрүүлжүүлж, хоол боловруулах, сарын тэмдгийн өвдөлт, гэдэс дүүрэх гэх мэт асуудлуудад туслах ашиг тустай. Эрүүл хооллолт нь толигор арьсны бас нэгэн нууц юм.

Будааны усаар нүүрээ угаадаг

Солонгос эмэгтэйчүүд үлдэгдэл будааны усыг асгалгүй ашигтай байдлаар ашиглах арга замыг олжээ. Будааны ус нь арьсыг өнгөлөг толигор болгохоос гадна нарны цацраг туяанаас хамгаалдаг байна.

Арьсны массаж өдөр бүр хийдэг

Массаж нь арьсыг залуу хэвээр нь хадгалах гол түлхүүр юм. Хамгийн амархан массаж бол халуун усанд дүрсэн угаалгын алчуур ашиглан нүүрэндээ зөөлөн массаж хийх юм.