Эмэгтэй хүн өдөрт дунжаар 600 минут утсаа ашигладаг бол эрэгтэй хүн 459 минут ашигладаг байна. Харин утсаа хэрхэн ашиглаж буй байдал нь таны зан чанарыг үргэлж тодорхойлж байдаг байна.
Утсаа ойр ойрхон шалгадаг

Утсаа ойр ойрхон шалгах нь таныг түргэн зантайг илтгэдэг. Утсаа үргэлж шалгадаг хүмүүс нь бараг утас хэрэглэдэггүй хүмүүсээс илүү түргэн зантай байдаг нь судалгаагаар тогтоогджээ.
Тийм ч их хэрэглэдэггүй

Утсаа үргэлж хэргэлдэг хүмүүс нь өндөр сэтгэл гутралын түвшинтэй байдаг бөгөөд амьдралдаа сэтгэл хангалуун байдаггүй байна. Утсаа бага ашиглах нь энэ бүхнээс сэргийлэх болно.
Утсаа нэг цагаас удаан ашигладаг

Энэ нь сэтгэл хямралын шинж бөгөөд утсаа удаан хугацаагаар олон дахин ашиглах нь сэтгэл хямралтай байгааг илтгэдэг юм.
Шөнө дунд хэрэглэдэг

Утсаа шөнө, оройн цагаар ашигладаг хүмүүс нь дутуу нойртой байдаг. Тэдний дутуу нойр нь улмаар сэтгэл санаанд нь нөлөөлж уур бухимдалтай болгодог. Харин ажил үүргээ ухамсарласан хүн утсаа оролдолгүй унтдаг байна.
Олон дуудлага хүлээн авдаг

Нээлттэй зан араншинтай хүн бусад хүмүүсээс илүү бага дуудлага хүлээн авдаг бол экстраверт хүмүүс нь олон дуудлага хүлээн авдаг байна.