Хэрвээ та анзаарсан бол хүн бүр өөр өөр хумсны хэлбэртэй байдаг. Дугуй, дөрвөлжин, жижигхэн гээд олон янзын хэлбэртэй. Харин судалгаагаар тэдгээр хэлбэрүүд нь хүний зан чанарыг тодорхойлж байдаг байна.
Урт бөгөөд өргөн, тэгш өнцөгт хэлбэртэй

Та бол тайван, прагматик, бие даасан, юмсыг өргөн хэмжээнд бодож сэтгэдэг. Өөрийн үг болон үйлдлээ цэгнэж явдаг бөгөөд найдвартай хүн. Байгалиас заяасан удирдан манлайлагч.
Жижигхэн дөрвөлжин хэлбэр

Та бол хурц бөгөөд түргэн ухаантай, авхаалж самбаатай нэгэн. Түрэмгий ууртай хэдий ч удалгүй тайвширчихдаг. Мөн бусдад атаархах болон шунал ихтэй.
Урт бөгөөд нарийн хэлбэр

Хувиа хичээгч бөгөөд юмсыг сайтар тооцоолж том боломж хүлээн суудаг. Тансаг амьдралаар амьдрахыг хүсдэг ба бүх хүмүүсийн анхаарлыг татах дуртай. Мөн амархан гомддог.
Богино хэлбэр

Хурдан уурладаг, тэвчээргүй хэдий ч гүйлгээ ухаан сайтай байдаг. Хумсных нь урт богино байх тусам бусдаас болон өөртөө шаардлага өндөрт тавидаг. Төгс төгөлдрийг эрхэмлэгч хүмүүс.
Бүйлс самар шиг хэлбэр

Эелдэг бөгөөд зөөлөн сэтгэлтэй, романтик амьдралд дуртай идиалист үзэлтэй. Бусдад аль болох хэрэгтэй хүн болохыг хичээдэг ба гомдомхой хүмүүс.
Гурвалжин хэлбэр

Ааш нь хурдан хувирдаг бөгөөд эмзэг зантай хүмүүс. Хүмүүст танигдаж алдартай болохыг хүсдэг бөгөөд ялагдах дургүй.