Олны танил хүмүүс өөрийн хувийн амьдралын талаарх зургуудаа сошиал хуудсандаа байршуулах үед их хэмжээний хандалт авдаг. Жишээ нь Кристиано Роналдо 2021 онд өөрийн эхнэртэйгээ авахуулсан зургаа интернетд байршуулаад 32.7 сая лайк цуглуулсан байдаг. Харин зарим олны танил хүмүүст сошиал ертөнц тийм ч таатай биш бололтой.
Харрисон Форд

Бидний мэдэхээр Индиана Жонс киноны гол дүр маань сошиал ертөнцөд тийм ч дуртай биш бололтой. Мөн тэрээр өмнө нь хэзээ ч селфи авч байгаагүй байна.
Том Холланд

Том Холланд өмнө нь өөрийн гэсэн Инстаграм-тай байсан бөгөөд хувийн болон мэргэжлийн мэдээ мэдээллийг байршуулдаг байжээ. Удалгүй дижитал ертөнцөөс хол амьдрахаар шийдэж түүнийгээ нийтэд зарлажээ. Одоогоор түүний профайл идэвхитэй байдаг хэдий ч пост оруулдаггүй байна.
Майлс Теллер

Сошиал ертөнцөөс Майлс Теллер гэсэн нэрэн доор ямар ч профайл байдаггүй. Тэрээр кино бүтээж түүгээрээ хүмүүст хүрэхийг хичээдэг байна.
Крис Пайн

Жүжигчин маань энгийн амьдралаар амьдрахыг илүүд үздэг бөгөөд Wonder Woman киноны ярилцлага дээр хуучин эвхэгддэг утастай хэмээн хэлж байжээ.
Жэй-З

Түүний эхнэр Бейонсе сошиал хуудастай ч өөрөө дижитал ертөнцөөс холуур байдаг гэнэ.
Эдди Мерфи

Эдди Мерфи сошиал хуудасгүйн хажуугаар компьютер ч байхгүй гэнэ. Мөн тэрээр хувийн амьдралаа ч ярих дургүй байна.