
Флоридад энэ явдал саяхан болжээ. Ус зайлуулах шугамнаас нэгэн эмэгтэй тусламж гуйж байхыг нэгэн бүсгүй сонсож тэр даруй 911 дуудлага өгч аврах баг дуудсан байна.

Аврах багийнхан бүсгүйг 8м урттай ус зайлуулах шугамнаас гаргах үед хувцасгүй байсан бөгөөд хөлөндөө гэмтэлтэй бие хүнд шууд эрчимт эмчилгээнд хэвтүүлжээ

Бүсгүйн найз залуу 20 хоногийн өмнө алга болсон талаар цагдаад мэдэгдсэн байна. 7 хоногийн турш хайсан боловч сураггүй алга болсон жагсаалтанд оруулсан байжээ.

Алга болсон өдөр бүсгүй сэлэхээр явсан бөгөөд ус зайлуулах шугам руу халтирч орсон гэжээ. 21 хоногийн турш хоолойноос хоолойруу дамжин явсан гэж хэлжээ. Цагдаа нар бүсгүйн ярьсан зүйлд итгэхгүй байгаа бөгөөд хамгийн сонирхолтой нь яаж 21 хоногийн турш хоолгүй байсанд их гайхаж байгаа гэнэ. Бүсгүйн ээж охин нь сэтгэцийн эмгэгтэй өмнө хэрэгт холбогдож байсан гэдгийг цагдаад хэлжээ.