Судалгаагаар нийт насанд хүрэгчдийн 3/1 нь санхүүгийн мэдлэг, мөнгөө зөв зарцуулах, орлогын тогтвортой байдал гэх мэт чадварууд дутмаг байдаг гэж үзжээ. Санхүүгийн зөв шийдвэр гаргах чадвар нь хэн бүхэн залуу насандаа сурчихсан байх ёстой зүйл.

Баян хүнийг дуурайж, түүнтэй хөл нийлүүлэн алхахыг хичээж болохгүй

Бид баян хүмүүстэй уулзах үед түүнтэй адилхан байх ёстой мэтээр сэтгэж бүхий л үнэтэй эд зүйлсийг авахыг хичээдэг. Энэ нь маш буруу бөгөөд хүн өөрийн хил хязгаарыг сайтар мэдэрч, өөрийн хэв маягаар амьдрах хэрэгтэй.

Мөнгөө зөв зарцуулах

Аль болох эртнээс мөнгөө зөв зарцуулан удирдаж сурах нь маш чухал. Тиймээс 50/30/20 дүрэмийг суралцвал хамаагүй амархан байх болно. Нийт орлогын 50%-ийг түрээс, хоол, байрны мөнгө, унаанд, 20%-ийг хадгаламж, зээлний төлбөрт, 30%-ийг өөрийн хүссэн зүйлсэд зарцуулж болно.

Үргэлж битгий хоол захиал

Хүн гэрээсээ нүүж тусдаа амьдрах үед бэлэн хоол идэх хандлагатай байдаг. Захиалгын хоол үнэтэй учир таны санхүүд хүчтэй нөлөөлж тогтворгүй байдал бий болгоно. Тиймээс дэлгүүрээс хүнс цуглуулж өөрөө хоолоо хийж идэх нь хамаагүй хямд тусах болно. Хэрвээ та хоол хийж чадахгүй бол одоо сурах цаг болжээ.

Тэтгэвэрт гарах төлөвлөгөөтэй байх

Дөнгөж 20 настай байж тэтгэвэрийн талаар бодох нь зарим хүмүүст хачирхалтай санагдаж магадгүй. Гэхдээ та олон жилийн өмнөөс мөнгөө цуглуулж чадвал тэтгэвэрт гараад юунд ч санаа зовох шаардлагагүй болох юм.

Хэрэггүй зүйлд мөнгөө бүү үр

Заримдаа хүмүүс бид өөрийнхөө сэтгэл санааг дэмжихийн тулд өөрт хэрэггүй зүйлсийг худалдан авдаг. Тэдгээр зүйлсийг худалдан авах мөчид гайхалтай санагдах хэдий ч энэ нь таны асуудлын гарц биш юм.

Хэтэрхий эрт тусдаа гарч бoлoxгvй

Та магадгүй 18 эсвэл 21 нас хүрээд гэрээсээ нүүж тусдаа гарах хэрэгтэй гэж бодож болох юм. Мэдээж нас залуу байгаа дээр биеэ даах нь чухал ч гэсэн та уг асуудал дээр ухаалаг хандах хэрэгтэй. Хэрвээ тусдаа гарвал та өөрөө байрны мөнгө, түрээсээ төлж, өөрөө хоолоо хийх ба таны нүүж орсон байр тийм ч тухтай биш байж болно. Тиймээс цалин сайтай, тогтвортой ажил олсны дараа бодолцон үзэх хэрэгтэй.

Бонус: Жинхэнэ болсон явдал

Экс бид хоёр миний цалинг байрны төлбөрт, харин тэр өөрийнхөө цалинг хадгаламжинд хийж байхаар тохирсон юм. Гэтэл бид хоёр caлж тэр хадгаламжиндах бүх Mөнгийг авж би өpөHд ороод дууссан юм.