Интернетийн эрин зуунд хэн ч, хэзээ ч интернет ашиглан суралцах боломжтой болсон. Уг баримтуудыг сонирхолтой зүйл унших дуртай хүн бүрд зориулав.

Хэрвээ дэлхийг нэвт нүхэлсэн нүх үрүү унавал 38 минутын дараа нөгөө талд нь хүрнэ.

Нүх үрүү унах үед нөгөө талд нь хүрэх хугацаа нь 38 минут 11 секунд бөгөөд хурд нь 8км/сек байх юм. Гэвч ийм нүх хэзээ ч хийгдэхгүй.

Хүн мэдэхгүй газартаа очсон бол баруун гар талын замыг ихэвчлэн сонгодог.

Баруун гараараа бичдэг хүмүүс нь мэдэхгүй газартаа ирэх үед баруун талын замыг ихэвчлэн сонгодог байна.

Цагаан баавгай үнэндээ цагаан биш

Цагаан баавгайн үсэнд пигмент байдаггүй. Харин тэдний арьс нь хар өнгөтэй учир дулаацаж, норсон үед хурдан хатдаг байна. Хар өнгө нь нарны гэрлийг хамгийн сайн шингээж дулаан байлгадаг.

Мөөгний бүтэц нь ургамлаас илүү амьтантай ойр байдаг

Мөөгийг ургамал эсвэл амьтнаас тусад нь ангилдаг ч тэдний бүтэц нь амьтантай илүү ойр байдаг нь судалгаагаар батлагдсан юм.

Агуу пирамид баригдаж байх үед арслан заан амьдарч байсан

Арслан заанууд Плейстоцений эрин үе хүртэл амьдарсан гэж үздэг ч Врангел арал дээр хэсэг арслан заан амьд үлдэж чадсан юм. Тэд одоогоос 4000 жилийн өмнө уг арал дээр амьдарч байсан бөгөөд яг энэ үеэр пирамид баригдаж байсан юм.