Унтаж байгаад гэнэт шөнө дунд сэртэл өөрийн биеийг хөдөлгөж чадахгүй болчихсон байдаг. Зүүд мэт санагддаг. Тусламж дуудах гээд орилох гэтэл өөрийн биеийг хөдөлгөж чаддаггүй.

Уг үзэгдлийг нойрны саажилт гэдэг бөгөөд ихэнх хүмүүсийн нэрлэж заншсанаар сүнсэнд даруулах гэдэг байна. Ердөө 7.6% хүмүүс амьдралдаа ядаж нэг удаа уг үзэгдэлд автаж үзсэн байдаг.

Хүн унтах эсвэл сэрэх явцад уг үзэгдэл нь явагддаг. Өөрийнх нь дээр нэгэн хүнд зүйл байгаа мэт санагддаг бөгөөд мөн хий зүйл давхар харж эхэлдэг.

Яагаад уг үзэгдэл тохиолддог вэ?

Хүн унтах үед REM(нүдний хурдан хөдөлгөөн) горимд шилждэг ба бидний тархи биеийн булчингуудыг сулруулж хөдөлгөөнгүй болгодог. Гэвч уг шилжилтийг хийх явцад асуудал үүсч сэрүүн байгаа боловч булчингууд ажиллагаагүй болчихсон байдаг байна.