Та дотроо нууцхан өөр өнгийн үсийг xvсэMжилдэг үү? Тэгвэл та тэр өнгийг сонгож өөрийн дотоод сэтгэлийг мэдэж аваарай.

Бор

Бор үсний өнгө нь шаргуу, хөдөлмөрч, шийдэмгий байдлыг илэрхийлдэг. Өөрийгөө үргэлж завгүй байлгаж ямар нэг зүйл хийхгүй л бол уйдчихдаг. Тэд бүхнийг төлөвлөгөөний дагуу хийдэг учир асуудлыг амархан шийддэг. Бор үстэй хүмүүсээс тайтгарал, дулаахан мэдрэмж цацардаг. Найдвартай, бие даасан, урт хугацааны харилцааг дээдэлдэг хүмүүс.

Хар

Хар үстэй хүмүүс дуу багатай, интроверт зан чанартай байдаг. Тэд хайрын шүлэгт дуртай, мэдрэмтгий, нууцлаг, бодолтой үйлдэл хийдэг, сайн сонсогч байдаг учир сэтгэл зүйч, зөвлөгч мэргэжил сонговол зүйтэй.

Улаан

Улаан үстэй хүмүүс өөртөө итгэх итгэлээр дүүрэн байдаг учир үргэлж оргилруу тэмүүлдэг. Тэд ямар ч эрсдэлтэй нөхцөл байдлаас айдаггүй ба адал явдалд дуртай, эрч хүчээр дүүрэн, романтик хүмүүс байдаг.

Шар

Шар үстэй хүмүүс тайван, дөлгөөхөн, эргэн тойронд нь болж буй үйл явдалд санаа зовдоггүй. Тэд бүхний анхаарлын төвд байх бөгөөд ухаалаг төрлийн хүмүүс. Мөн урт хугацааны харилцаанд ороход тэдний хувьд бага зэрэг хэцүү байдаг.

Нил ягаан

Нил ягаан үстэй хүмүүс бүтээлч, сэтгэн бодох чадвар өндөртэй байх бөгөөд үргэлж онцгой бодлоор дүүрэн явдаг. Тэд өөрийгөө илэрхийлэхээс огтхон ч айдаггүй ба шивээс хийлгэх хандлагатай байдаг.

Цэнхэр

Хэрвээ та цэнхэр үстэй бол итгэл даасан, тайван төрлийн хүн. Тэд үйлдэл хийхээсээ өмнө үргэлж бодож төлөвлөдөг. Та үнэнч, нөхөрсөг учир бусад хүмүүс ч таныг хүндэлдэг.

Ягаан

Ягаан үстэй хүмүүс өөрийн дотоод сэтгэлийг илэрхийлэх дуртай. Тэд шинэ содон зүйлсийг туршиж үзэх дуртай ба загварын ертөнцөд авъяаслаг байдаг. Мөн халамжтай, дулаахан сэтгэлтэй хүмүүс.

Цагаан

Цагаан үстэй хүмүүсийг xvйTэн, сэтгэл xөдлөлгvй гэж ярилцах хэдий ч тэдний үсний засалт бол зүгээр л өнгөлөн далдлалт. Уг өнгийг илүүд үздэг хүмүүс өөртөө итгэлтэй, ер бусын сэтгэлгээтэй байдаг. Түүнийг таниж мэдээд ирвэл ямар зөөлхөн, эелдэг хүмүүс болохыг мэдэх боломжтой.

Саарал

Саарал өнгийг илүүд үздэг хүмүүс тулчихсан интроверт сэтгэлгээтэй байдаг. Тэд амьдралд тэнцвэртэй, амар амгалан байдлыг эрэлхийлэх бөгөөд ухаалаг, бодлоготой, тогтвортой сэтгэл хөдлөлтэй хүмүүс юм.

Улбар шар

Улбар шар өнгийн үстэй хүмүүс эрч хүчээр дүүрэн, урам зоригтой байх хэдий ч бага зэрэг хүүхэд шиг зантай. Бусдыг манлайлж, бусдыг үлгэрлэж чаддаг. Тэд эргэн тойрондоо эерэг энергийг бий болгодог.