2021 оны 1-р сарын судалгаагаар дэлхийн нийт хүн амын 92.6%(4.32 тэрбум) нь утсаар интернет ашигладаг гэж гарсан байдаг. Тийм ч учраас Wi-Fi дохио хүчтэй бөгөөд найдвартай байх нь хамгийн чухал юм. Чухал уулзалт эсвэл дуртай киногоо үзэж байхад интернет доголдохыг хэн ч тэвчихгүй билээ.
Интернетийн хурдаа шалгах

Асуудлаа шийдэхээсээ өмнө хамгийн энгийн үйлдэл болох интернетийн хурдаа шалгах юм. Таны мөнгөө төлж авсан интернет хурдандаа хүрж байгаа эсэхийг зөв зүйтэй шалгахын тулд:
- Итернет кабель-ийн нэг толгойг компьютер уруу, нөгөө толгойг нь модем эсвэл router уруу залгана.
- Интернетийн хурдыг тусгай сайт ашиглан шалгана
Хэрвээ таны хурд амласан хурдандаа хүрэхгүй бол интернетийн үйлчилгээ(ISP) үзүүлж буй байгууллагад хандах хэрэгтэй.
Уг үйлдлийг wireless дохиогоор хийж болох ч хурд нь үнэн зөв гарч ирэхгүй байж болно.
Router буюу чиглүүлэгчийн байрлалыг өөрчлөх

Router-ийн байрлал нь wi-fi дохионд хамгийн ихээр нөлөөлж байдаг. Үүнийг шийдэхийн тулд байшингийн гол хэсэгт байрлуулах хэрэгтэй. Ямар нэг хана, хөргөгч(цахилгаан төхөөрөмж), загасны аквариумын хажууд байрлуулах нь интернетийн хурд болон дохиог бууруулж байдаг.
Router антенуудыг зөв тохируулах

Хэрвээ таны router 2 антентай гэж үзвэл зөв байрлал нь юу вэ?
Ерөнхийдөө, антен нь босоо байрлалтай байвал дохио нь хэвтээ байрлалаар цацагдана, антен нь хэвтээ байрлалтай байвал дохио нь босоо байрлалаар цацагдах болно.
Антений байрлалыг та тухайн нөхцөл байдалд тааруулан хөдөлгөх хэрэгтэй. Гэр эсвэл оффист босоо байрлалтай байвал зохистой. Дээд, доод давхарт дохио өгөхийг хүсвэл хэвтээ 30° налуутай байлгавал зохистой юм.
Wi-Fi ашиглаагүй төхөөрөмжүүдээ салгаж байх

Хэн нэгэн тухайн төхөөрөмжийг ашиглаагүй ч wi-fi тай холбоотой байх үед системд ачаалал өгч байдаг. Тиймээс ашиглаагүй л бол салгаж зурших хэрэгтэй юм.