Бидний амьдралд өдөр бүр цэвэрлэгээ, засвар холбоотой байдаг. Өдөр бүр нэгэн хэвийн цаг их авдаг зүйлсийг аль болох амар бөгөөд үр дүнтэй болгох нь чухал биз ээ. Манай сайт танд заавал хэрэг болох гэр ахуйн 5 лайфхак танилцуулж байна.

1. Хөшиг өлгөхдөө ариун цэврийн цаасны голыг ашиглаж болно.

Хөшиг бол гэрийн үзэмжийг тодорхойлж байдаг зүйл билээ. Хэрвээ та хөшгөө илүү цэгцтэй харагдуулахыг хүсвэл ариун цэврийн цаасны голыг зургийн дагуу хийгээд ашиглах боломжтой.

2. Хуванцар сагсан хайрцгаар шүүгээ хийх боломжтой.

Хэрвээ та ганцаараа амьдардаг эсвэл хэсэг хугацаанд байр түрээсэлж байгаа бол энэ арга таны мөнгө болоод цаг завыг хэмнэх болно. Шүүгээг хийхдээ хайрцгийг хооронд нь бэхэлж холбоод дунд өлгүүр тавиад ашиглах боломжтой.

3. Сэтгүүлийн торон хавтсыг хөргөгчинд ашиглах боломжтой.

Хэрвээ та лаазтай бүтээгдэхүүн хөргөгчид байлгадаг бол та дараах аргаар хоол хүнсээ хадгалах боломжтой.

5. Плита хоорондын чигжээсийг цагаанаар нь хадгалах арга

Хэрвээ таны плита амархан өнгө алдаад ойр ойрхон цэвэрлэх шаардлага гараад байвал лаагаар үрээд үзээрэй. Лааны тос нь ус нэвтрэх болон амархан бохирдохоос хамгаалах болно.

6. Бөглөөс гаргагч ашиглан таазаа цэвэрхэн өрөмдөх боломжтой.

Хана тааз өрөмдөж эд зүйл тогтоох бол айл болгонд байдаг асуудал. Тэгвэл та бөглөөс гаргагчийг ашиглаад үзээрэй. Ингэснээр шалан дээр өрөмдлөгийн тоос шороо унахаас хамгаална.