Бодит амьдрал дээр олон төрлийн сонирхолтой аргууд бий. Төрөл бүрийн арга барил сурснаар ирээдүйд тодорхой хэмжээнд туслах биз ээ. Иймд манай сайт та бүхэнд хэрэг болох 7 лайф хак хүргэж байна.
1. Хуруугаа ашиглан нар хэзээ жаргахыг мэдэх боломжтой.

Нар хэзээ жаргахыг мэдэхийн тулд та хуруугаа ашиглан мэдэх боломжтой. Тэгвэл нэг хуруу 15 минутыг илтгэнэ, нар болон тэнгэрийн хооронд 4 хуруу зай байвал 1 цагийн дараа нар жаргана гэсэн үг ажээ.
2. Хуруугаа ашиглан 1-1024 хүртэл тоолох боломжтой

Эхний хурууг 1 гэж тоолвол дараагийн хурууг 2 дахин их хэмжээгээр тоолно. Тэгвэл сүүлчийн хурууны тоо 512 болж байгаа болохоор нийлбэр хурууны тоо 1024 болдог ажээ.
3. Бялууны цаасан аяга ашиглан зайрмагаа цэвэрхэн идэх

Бага насны хүүхдийн хамгийн дуртай амттан бол мэдээж зайрмаг. Ихэнх зайрмаг модон иштэй байдаг болохоор гар муухай болгох нь мэдээж. Тэгвэл эцэг эхчүүд бялууны цаасан аягийг зурган дээр харагдаж байгаагаар ашиглаад үзээрэй.
4. Хэрэгсэл ашиглахгүйгээр төгс тойрог зурах

Төгс тойрог зурах сонирхолтой нэгэн арга бий. Ингэхдээ та харандаа барьсан гарныхаа аль нэг хуруугаараа цаасыг дарж, нөгөө гараараа цаасаа эргүүлэхэд л хангалттай.
5. Хайч, чулуу, даавуу тоглоом тоглохдоо нэмэлтээр оруулж болох зүйлүүд

Одоо хүртэл хүн бүрийн тоглодог тоглоом бол хайч, чулуу, даавуу билээ. Тэгвэл тоглоомыг илүү сонирхолтой болгох үүднээс зурган дээр харагдаж байгаа төрлүүдийг оруулах боломжтой.
6. Хуруугаар хэмжих арга

Шугам гэдэг зүйл анхнаасаа байгаагүй зүйл юм. Египетүүд гар болон хуруугаа ашиглан өдөр тутамын зүйлсийг хэмждэг байжээ.

Тэгвэл та эдгээр хэмжих аргуудыг тогтоогоод аваарай. Мэдээж та үргэлж шугамтай явахгүй биз ээ.

6. Хаданд авирахдаа гар, хуруугаа зөв байрлуулах

Хаданд хэзээ нэгэн өдөр авирах шалтгаан гарч магадгүй шүү дээ. Тэгвэл хаданд авирахдаа хадны ан цав руу хамгийн багадаа 3 хуруугаа оруулж барьж үзэхийг зөвлөж байна. Ингэснээр илүү тэнцвэртэй бас дараагийн барьцаа авахад туслах юм.