Хэн нэгэнд таалагдах нь хүн бүхний хүсэл гэдэг нь тодорхой. Гэвч бид түүнийгээ илэрхийлэхдээ тааруухан. Тэр хүн үнэхээр надад талтай эсэхийг мэдэхэд хүч хөдөлмөр шаардагддаг бөгөөд азаар гаднах байдлаар мэдэх боломжтой байдаг байна. Өнөөдөр манай сайт тэдгээр үйлдлүүдийг жагсаан бичиж шимтэн уншигч нартаа хүргэж байна.
Таны хоолойн өнгөөр хариу үйлдэл үзүүлдэг

Энэ бол нэгэн чухал шинж тэмдэг. Тухайн хүнд хэр их татагдсан хэмжээгээрээ өөрийн хоолойн өнгийг өөрчилдөг хэмээн мэргэжилтнүүд үздэг ажээ. Эмэгтэй хүн хэн нэгэнд татагдсан үедээ хоолойн өнгөө өндөрсгөж, тогтворгүй байдлаар ярилцдаг.
Хувийн зүйлсээ хэлдэг

Танд хэр их татагдсан төдий чинээ өөрийн хувийн зүйлсээ хэлнэ гэсэн үг. Магадгүй өөрийн сул тал, дургүй зүйлс зэргийг энгийн мэтээр ярьж болох юм. Мөн харилцан яриаг удаан үргэлжлүүлэхийн тулд таны тухай асууж шалгаах болно.
Албаар харьцахад бэр аашилдаг

Тухайн хүн албаар харьцахад бэрх аашлах үед нөгөө хүнээ илүү араасаа гүйлгэж, дурлуулах процесс явагдаж байдаг. Гэвч энэ арга нь хоёр талын хүн бие биедээ сэтгэлтэй үед л бүтдэг.
Хөлөө ачиж суудаггүй

Тухайн хүний биеийн хэлд анхаарлаа хандуулаад үзээрэй. Тэр тусмаа хөл болон гарыг нь харах үед олон мэдээлэл авч болдог. Хэрвээ хөлөө ачиж суугаагүй бол танд магадгүй боломж байна. Мөн нүд нь тань уруу эгцлэн харж буй эсэх эсвэл гарын алга нь дээшээ харсан байх. Уг арга нь эрэгтэй эмэгтэй аль ч хүмүүст ашиглаж болно.
Ганц бие гэдгээ голчлон хэлдэг

Харилцан яриа өрнүүлж байхад гэнэт ганц бие гэх утгатай үг ашиглаж буйг анзаараарай. Энэ үгийг хэлж байгаа нь мэдээж цаанаа утгатай бөгөөд та таалагдаж байна гэсэн үг юм. Хэрвээ танд тэр хүн таалагдаж байвал одоо л боломж нь шүү.
Шоглох

Харилцан яриан дундуур шоглох яриа хийвэл энэ нь шинж тэмдэг юм. Таниар тоглоом хийж, гэмгүйхэн шоглож байвал танд сэтгэлтэй учраас сээтгэнэж буй хэрэг юм. Гэвч буруу зүйлээрээ тоглоом хийх нь сөрөг үр дагавартай гэдгийг санах хэрэгтэй.
Ойр орчныхоо зүйлсээр оролдох

Өмнө нь хэлсэн шиг биеийн хэлэнд нь анхаарлаа хандуулаарай. Тэд таны хажууд үнэхээр сандарч байгаа учир үсээрээ, үнэт эдлэлээрээ, хумсаараа оролдож эхэлдэг. Энэ нь сэтгэлтэй гэдгийг илтгэдэг.
Таны зан чанарыг дуурайдаг

Та ширээн дээр гараа тавих үед тэр ч гэсэн удалгүй гараа тавьж байна уу? Энэ нь сээтгэнэж буй нэгэн хэлбэр юм. Хүн хүндээ сэтгэлтэй болох үед нэгнийгээ даган дуурайдаг талаар шинжлэх ухаанаар баталсан байдаг.