Та өмнө нь тансаг зэрэглэлийн рестораны хоол яагаад бага порцтой байдаг талаар гайхаж байсан уу? Порцны хэмжээ ямар ч хүнийг цатгахгүй мөртлөө үнэ нь тэнгэр хадчихсан байдаг нь том шалтгаантай юм.

Хоол болгон үнэтэй орцтой байдаг

Хоол болгонд ашиглагдах орц нь хамгийн үнэтэй бүтээгдэхүүнээс бүрдэх бөгөөд жишээ нь хагас кг үхрийн вагю мах нь 200$, 1кг caviar түрс 10000$, 1кг трюфель 7500$ гэх мэт үнэтэй байх ба энэ бүгдийг нэг хоолонд хэт ихээр хэрэглэвэл үнэ нь байж боломгүй хэмжээнд хүрэх юм.

Тиймээс үйлчлүүлэгчдэд аль болох хямд болгохын тулд бага порцтой хоолоор үйлчилдэг байна.

Бага порцтой хоол нь илүү тансаг харагддаг.

Бага порцтой хоолыг чимж янзлахад амархан бөгөөд үйлчлүүлэгчийн нүдэнд илүү тусаж харагдах болно.

Хоолны амтыг хамгаас их анхаардаг учраас таныг уйдаахгүй

Тухайн хоолыг хийсэн тогооч үйлчлүүлэгчээ цатгахаас бус тансаг амтыг мэдрүүлэх гэж хичээсэн байдаг. Их порцтой хоолыг хүн амтлахгүй байгаа мэт хурдан иддэг, харин бага порцтой хоол хурдан дуусах учир үмх бүрийг амтархан иддэг байна.

Өмнө нь ийм бага порц харж байгаагүй учраас сониуч зан хөдөлгөдөг

Ихэнх хүмүүс ийм бага порцтой хоол харж байгаагүй учраас амтыг нь мэдрэх сониуч зандаа хөтлөгдөж эхэлдэг. Магадгүй энэ нь маркетингийн нэгэн арга байх.