Хүн болгон өөрийгөө ухаалаг хүн байж магадгүй гэж бодож байсан байх. Хэрвээ танд доорх шинж тэмдгүүд байдаг бол та үнэхээр ухаалаг хүн мөн юм.

Юмнаас хурдан уйддаг

Ухаалаг хүмүүс ердийн зүйлээ хийх үед уйдах мэдрэмжийг байнга авдаг. Яагаад гэвэл маш их мэдлэг, чадвартай учраас энгийн ажил өөрийнх нь чадвартай зохицдоггүй юм. Иймэрхүү төрлийн хүмүүстэй өдөр тутмын сэдэв ярилцвал хэзээ ч бүтэхгүй бөгөөд дэлхийн түвшний сэдвээр ярилцах хэрэгтэй юм.

Бодит наснаасаа илүү залуу мэдрэмжтэй

Бас нэгэн гайхалтай факт бол өндөр IQ-тай хүмүүс илүү залуу мэдрэмжтэй байдаг. Тухайн хүний IQ хэр өндөр байна төдийн чинээ залуу сэтгэж, мэдэрдэг аж.

Амьдралын утга учрыг гайхах мэдрэмж

Ухаалаг, суутан төрлийн хүмүүс ихэнхдээ амьдралын утга учир, зорилгын талаар бодож явдаг. Тэдний хувьд амьдралын зорилгыг тодорхойлох нь маш чухал ба олохгүй бол сэтгэцийн асуудал үүсэж эхэлдэг ажээ.

Хайр сэтгэлийн харилцаа үүсгэхэд бэрх байдаг

IQ нь 120 болон түүнээс дээш хүмүүс ихэнхдээ ганцаардмал байдаг бөгөөд өөрөөсөө бага IQ-тай хүнийг хайр сэтгэлийн хамтрагчаа болгодог байна.

Хумсаа мирдэг

Суутан хүмүүсийн нэг сул тал бол тэд муу зуршлаасаа салж чаддаг. Хумсаараа оролдох нь тухайн хүнийг хэр их стресстэй байгааг тодорхойлдог ч мөн ямар ч даалгаврын төгс хийхийг хичээдэг хүнийг илтгэдэг байна.

Мартамхай

Суутан хүмүүст ч өөрсдийн гэсэн төгс бус байдал байдаг. Энэ дэлхийн хамгийн ухаалаг хүн ч өөрийн оюун бодолдоо автаж өдөр тутмын даалгаврын биелүүлэхээ мартчихдаг талаар мэдээлэл байдаг билээ.

Цагаасаа хоцордог

Байнга цагаасаа хоцордог хүмүүсийн дунд өндөр IQ-тай хүн байх магадлал өндөр юм. Хийх ажлаа цагаас нь хэтрүүлж, хоцордог хүмүүс бүтээлч сэтгэлгээтэй, өөдрөг хүмүүс байдаг аж.

Өөрийгөө ухаалаг гэж боддоггүй

Даннинг Крюгер хэмээх сэтгэцийн нөлөөлөл байдаг бөгөөд үүнийг тайлбарлавал чадвар багатай хүмүүс өөрийгөө хэт өндрөөр үнэлдэг. Харин үнэхээр чадвартай хүмүүс өөрийн чадварыг ухамсарладаггүй, дутуу үнэлдэг ажээ.