Хүний бие шиг гайхалтай зүйл гэж байхгүй билээ. Хүн худлаа ярих үед хамарны температур өсдөг, хүний хоёр гарын хумс өөр өөр ургалттай байдаг гэх мэт хачирхалтай баримтыг бэлтгэлээ.
Худлаа ярих үед хамарны температур ихэсдэг.

Үүнийг пиноккио нөлөө гэх бөгөөд худлаа ярих үед хүний хамар халж эхэлдэг байна. Хүн оюун санааны чармайлт гаргах үед тархины инсүла гэх хэсэг идэвхжиж хамар болон нүдний хэсгээр температурын өөрчлөлт явагддаг байна.
Хоёр гарын хумс өөр өөр ургадаг

Өдөр бүрийн үйл ажиллагаанд ашигладаг гарын хумс илүү хурдан ургаж байдаг. Учир нь хүний тархи ихэнх үед ашиглагддаг гар уруу шим тэжээл ихээр дамжуулж байдаг.
Хурууны хээ дахин төлждөг

Хэрвээ та гараараа хүнд хүчир ажил эрхэлдэг бол таны хурууны хээ алга болсныг анзаарч болно. Гэвч хурууны хээ хурдан хугацаанд дахин төлждөг.
Хүүхэд төрөх үед цэнхэр толботой төрж болдог

Хүн нийтдээ хөх өнгийг оруулаад 9 өөр төрлийн толботой төрж болдог. Үүнийг Монголчуудын хөх толбо(хөх толбот Монгол) гэх ба 3-4 нас хүрэх үед нь арилдаг байна.
Хүн зангилаат мембрантай байсан

Загас, гүрвэл, шувуу, хоёр нутагтан, хөхтөн амьтдад байдаг зангилаат мембран нь бидний өвөг дээдэст хүртэл байсан ажээ. Гэвч хүн маш их хувьсан өөрчлөгдсөн учир мембран алга болжээ.
Онгоцоор аялах үед хүний үс хурдан ургадаг

Онгоцоор явах эсвэл усанд шумбах үед үүсэх атмосферийн өндөр даралт нь хүний үсийг хурдан ургуулдаг талаар эрдэмтэд баталжээ. Харин уг аргыг ашиглан халзралт, үс уналтыг анагаах талаар судалгаа хийж байгаа юм.