Амжилттай яваа хүмүүс азаар баяжаагүй, тэд хөдөлмөрлөж мөнгөө зөв зүйлд зарцуулдаг. Хүмүүс азын сугалаа эсвэл ямар нэг хүнээс их хэмжээний мөнгө өвлөн авахгүй л бол баяжна гэдэг худлаа гэж боддог. Харин эдгээр дүрмийг дагавал та тодорхой хэмжээний мөнгө хуримтлуулах болно.
Хөрөнгө оруулах

Мөнгөтэй болохын тулд мөнгө зарцуулах хэрэгтэй. Өөрийн мөнгөө шинэ машин, амралт зугаалгад ашиглахгүйгээр бизнес эхлүүлж хөрөнгө оруулаарай.
Хөрөнгө оруулах шилдэг аргыг судал
Хаана хэзээ хөрөнгө оруулалт хийх нь хамгийн чухал. Амжилттай хөрөнгө оруулах нь урт хугацааны цалинтай болох гол түлхүүр нь юм. Бусад хүмүүсийг ажиглан зах зээл хаана хамгийн эрэлттэй байгааг хараарай.
Олон газраас цалинжиж, хөрвөж байх
Хэзээ ч ганцхан эх үүсвэрээ мөнгө олж болохгүй. Хэд хэдэн газраас цалинжихын хажуугаар гол ажлаа хамтад нь хийх.
Өөрийнхөө хэмжээнд байх
Өөрийн хэмжээндээ эсвэл түүнээс доогуур мөнгө хэрэглэж хэт их мөнгө ашиглахаас зайлс хийх. Гадуур хооллохгүйгээр гэртээ уулзалтаа хийгээрэй.
Бие дааж суралцах
Амжилттай амьдралын нууц бол боловсрол. Цахим хичээл, ном, интернетээр суралцаж өөрийгөө хөгжүүлээрэй.
Мөнгөний тухай бодлоо өөрчлөх

Мөнгө олоход хэцүү, өөрт байгаа мөнгө маань болж байна гэж боддогоо зогсоогоорой.
Зорилготой болох

Зорилго нь таныг хэрхэн амьдрахыг тодорхойлох болно. Зорилго тогтоосны дараа түүндээ хүрэхийн тулд хичээх хэрэгтэй. Бүгдийг нэг дор хийхээс зайлсхийж хамгийн жижиг зүйлээс эхлэх.
Амжилттай яваа хүмүүсээр хүрээлүүлэх
Ухаалаг, хөрөнгөтэй, амжилттай яваа хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж тэднээс суралцах хэрэгтэй. Тэд танд өөрийн туршлагаас хуваалцаж зөвлөгөө өгөх болно.
Өөрийгөө баян болсон байна гэж төсөөлж байх
Ямар нэг зүйлийг удаан хугацаанд бодвол, таны далд ухамсар түүнийг бодит болгох болно. 5 – 10 минут өөрийгөө их цалин авж, бизнесээ эхлүүлж байна гэх мэтээр бодож байгаарай.
Нас бол зүгээр л тоо
Та мөнгө олохын төлөө зүтгэж байгаа бол хэдэн ч настай хүн баян болж чадна. Гол зүйл нь юу хүсэж байгаа болон түүнийг хийх мэдлэг юм.