Амьтай бүхэн унтах ёстой, тэгж байж бид дараагийн өдрөө эрч хүчтэй эхэлдэг билээ. Гэвч тайван унтаж байхад саад болдог зарим нэгэн зүйл байдаг бололтой. Иймд манай та бүхэнд шинжлэх ухааны нууц хэвээр байгаа мэдээг бэлтгэлээ.
1. Сүнсэнд даруулах

Энэ хэрхэн болдог вэ? Ихэвчлэн унтаж байхад болдог зүйл. Та шөнө дунд шууд сэрэх болно. Хамгийн хэцүү нь та ямар ч хөдөлгөөн хийж чадахгүй болж биеийн хар хөлс гарч эхэлнэ. Хэсэг хугацааны дараа та хөдөлж эхлэх бөгөөд болсон явдлаас болоод хэсэгтээ тайван байж чаддаггүй байна. Зарим хүмүүсийн баталж байгаагаар цээжин дээр хэн нэгэн сууж харагдсан гэжээ. Энэхүү нууцлаг зүйл нийт дэлхийн хүн амын 7 хувьд тохиолдсон байна.
2. Гипнопецийн хий үзэгдэл

Энэ хэрхэн болдог вэ? Унтаж байгаа боловч унтаагүй зүүдэн дундаа явж байдаг өвчин, ихэвчлэн сонин дүрстэй царай, амьтан харж байгаагаар хар дарж зүүдэлдэг байна. Олон тооны хүүхдүүдэд энэ шинж тэмдэг байдаг ч цөөн тооны томчуудад байсаар байгаа ажээ. Энэ байдлаас болж тайван унтаж чадахгүй стресс бухимдалд орж эхэлдэг, орой унтаад өглөө сэрсэн ч амарсан болдоггүй ажээ. Иймд нойрны э.м ууж эсвэл халамцуу орондоо орох нь их байдаг байна.
3. Унтаагаараа ярих

Энэ хэрхэн болдог вэ? Ихэвчлэн нойрмоглох өвчтэй хүнд байдаг. Энэ нөхцөл байдал нь сэтгэлзүйн хувьд тийм ч аюултай биш боловч өөрийн нууцыг зүүдэндээ ярьчихдаг гэмтэй. Гол шалтгаан бол стресс ажээ, ихэвчлэн санал нийлэхгүй байгаа эсвэл болсон үйл явдал, үзсэн зүйлээсээ болж унтаагаараа ярьж эхэлдэг байна.
4. Зүүдэн дотор давхар зүүд зүүдлэх

Энэ хэрхэн болдог вэ? Тухайн хүн зүүдэлж байгаагаа мэдэж сэрсэн боловч дахиад зүүдэн дотор байгаагаа мэддэггүйг хэлнэ. Энэ талаар тийм ч их судалгаа байхгүй бөгөөд хүсвэл та Inception киног үзэж илүү их ойлголт авах боломжтой.
5. Унтаагаараа явах

Энэ хэрхэн болдог вэ? Энэ сүнсэнд даруулахын яг эсрэг нөхцөл байдал юм. Та унтаж байгаа ч таны биеийг яг өөр зүйл удирдаж байгаа мэт байх болно. Таны бие хаана юу байгаа, тухайн зүйл юунд хэрэглэдэг гээд бүгдийг мэддэг нь нэг талаараа энэ маш аюултай ө.вчин ажээ. Өглөө та орондоо сэрэх боловч шөнө юу болсон талаар юу ч мэдэхгүй. Судалгаагаар хүн амын 4.6-10.3 хувь ийм нөхцөл байдалтай байгаа, үүнийг хэрхэн эмчлэх талаар эрдэмтэд юу ч олж мэдээгүй хэвээр байна.
6. Толгой тэсрэх синдром

Энэ хэрхэн болдог вэ? Тайван унтаж байхад гэнэт толгойд ямар нэгэн зүйл тэсэрч байгаа мэт сонсогдож та маш хурдан сэрэх болно. Хэсэгтээ чих дүнгэнэж тайван байх боломжгүй болдог байна. Энэ зүйлд хүмүүс их санаа зовдог боловч үнэндээ ямар ч аюулгүй ажээ. Учир нь таныг унтаж байхад ямар нэгэн чанга чимээ эсвэл чимээ хүлээж авах байдал гэнэт ажилласнаас болж дараах нөхцөл байдал үүсдэг байна.
7. Амьсгал авч чадахгүй унтах

Энэ хэрхэн болдог вэ? Энэ нь зүүдэлж байхдаа амьсгал авч чадахгүй болдог байна. Та сэрэх боловч хангалттай агаар авч чадаагүй улмаас тархи тайван амарч чадахгүй стресст оруулдаг байна. Хэрвээ энэ байдал удаан үргэлжилбэл зүрхний асуудалтай болдог ажээ. Эрдэмтдийн тайлбарласнаар унтаж байхад агаар орж байх ёстой хоолойн гэсэн ямар нэгэн хүчин зүйлээс болж хаагддаг байна. Үүний үр дүнд агаар хамраараа, амаараа авсан ч боломжгүй болдог байна.
8. Дахин давтагддаг зүүд

Энэ хэрхэн болдог вэ? Үүнд оновчтой тайлбар байхгүй ажээ. Сэтгэл зүйчдийн үзэж байгаагаар бидний тархи амьдралдаа болж байгаа ямар нэгэн зүйл дээр анхаарлаа хандуулах ёстой гэдгийг ойлгуулахын тулд зүүдээр дамжуулдаг байж магадгүй гэжээ.
9. Доошоо унах

Энэ хэрхэн болдог вэ? Бид бүгдээрээ өндрөөс унадаг зүүд зүүдэлсэн байдаг. Үүний шалтгаан маш энгийн тухайн өдөр цочирдсон эсвэл бамбай б.улчирхай өвдсөн хүмүүс ихэвчлэн зүүдэлдэг байна.
10. Биенээсээ гарах

Энэ хэрхэн болдог вэ? Энэ бол та хагас унтаа байдалтайгаар өөрийн биенээс гарч өөрийгөө харж яг сүнс шиг явах юм. Шинжлэх ухаан талаас үүнийг тайлбарлаж чадахгүй байгаа боловч шашин талаас боломжтой гэж үздэг байна. Одоогийн ганц нэр томъёо нь астрал аялал гэж нэрлэдэг ажээ.
Та юу гэж бодож байна? Та эдгээр зүйлстэй учир ч байсан уу?