Сүүлийн үеийн судалгаагаар хуурамч барааны нийт үнэ $509 тербум байгаа хэмээх судалгаа гарсан байна. Хуурамч бараа хэтэрхий их, яг дуурайлган хийсэн учраас жинхэнээс нь ялгахын аргагүй адилхан байдаг болжээ. Ингээд танд туслахын тулд хэрхэн хооронд нь ялгахыг хэлж өгье.

Холбоо барих мэдээлэл байдаггүй

Хуурамч барааны нэгэн таних тэмдэг бол үйлдвэрлэсэн компаний мэдээлэл байдаггүй. Барааг хэрэглэсэн хүний сэтгэгдэл компаниудын хувьд хамгийн чухал зүйлүүдийн нэг мөн. Гэхдээ тухайн бараанд мэдээлэл нь байхгүй бол авахаас зайлсхийсэн нь дээр.

Дагалдах хэрэгсэл дутуу байдаг

Том компаниуд үйлчлүүлэгчиддээ авах гэж буй бараагаа сайтар шалгаж авахыг сануулдаг. Чихэвч, цэнэглэгч, заавартай ном дагалдаж ирсэн эсэхийг шалгаж байх хэрэгтэй юм.

Дэлгэцийн чанар

Ихэнх хүмүүс дэлгэцийг нь шалгаж авдаггүй болов уу. Жишээ нь зураг дээр харуулж буй iPhone 7 утасны жинхэнэ нь хар дэлгэцтэй байх үед хуурамч нь хамаагүй тод дэлгэцтэй байгааг харж болно.

Буруу байрлалтай бичиг болон лого

Алдартай брэндийн бараа авах үед оригинал зурагтай нь харьцуулан хараарай. Ихэнх брэндүүд лого-гоо тодорхой газар хийж, онцгой фонтоор цэвэрхэн бичсэн байдаг. Харин хуурамчийг нь харьцуулан харахад ялгаа нь шууд харагдах болно.

Алдаатай хайрцаг

Airpod-ийг гаднаас нь харах үед оригинал эсэхийг нь мэдэж болдог. Хэрвээ хуурамч бол ард байрлах товч нь хавьгүй дээр байгааг харж болно. Мөн Apple компани бүтээгдэхүүн болгон дээрээ жижиг гарчиг бичсэн байдгийг мартаж болохгүй.

Хямд савлагаатай

Нэртэй компаниуд савлагаан дээр хамгийн ихээр анхаардаг. Хэрвээ савалгаа нь өнгө муутай, үрчгэр гялгар ууттай, илэгдсэн мэт харагдаж байвал оригинал бараа биш байх болно..