Зөөврийн компьютерыг одоо цагт хүн бүр ашигладаг болсон. Авч явахад авсаархан, хүчин чадал сайн гэх мэт давуу талуудтай билээ. Гэвч өдөр бүрийн жижиг алдаа компьютерыг хурдан хугацаанд элэгдэж муудахад хүргэдэг.

Тэжээвэр амьтдыг хол байлгах

Муур таны компьютер дээр хэвтэж, хажууд нь байхад өхөөрдөм гэж боддог байх. Гэвч муурын үс нь сэнс үрүү орж гацаах, халаалт үүсгэх магадлалтай бөгөөд улмаар компьютерын насжилтыг багасгана. Мөн компьютерын урд хоол идэхгүй байх хэрэгтэй. Учир нь хорхой шавж хоолны үнэрээр орж үүрлэх болно.

Зөөврийн компьютерыг болгоомжтой хөдөлгөх

Таны компьютер solid-state drive(SSD) байхгүй бол болгоомжтой хөдөлгөх хэрэгтэй. Механик хард дискний эд ангиуд дотроо хөдөлгөөн ихтэй байдаг учир ажиллаж байхад нь хэт их хөдөлгөвөл эвдрэх магадлал их байдаг.

Зөөврийн компьютерыг 24/7 цэнэглэж болохгүй

Одоо үеийн зөөврийн компьютер лити-ион батарейтай учир цэнэглээд орхисон ч батарейд нөлөөлөхгүй ч хэт их цэнэглэлтээс сэргийлж байдаг микроконтроллер эвдрэх боломжтой.

Хөргөх дэвсгэр худалдаж авах

Зөөврийн компьютер нь авсаархан учир хүмүүс хөлөн дээрээ тавьж хэрэглэдэг. Энэ нь компьютерын сэнсийг таглаж халалт үүсгэдэг байна. Иймээс зориулалтын хөргөх дэвсгэр авах нь зүйтэй юм.

Соронзноос хол байлгах

Ямар ч хард диск нь мэдээллээ хадгалахын тулд соронз ашигладаг. Тийм учраас хүчтэй соронзыг аль болох хол байлгах хэрэгтэй.

Цэнэглэгчээ зөв салгах

Хүмүүс яарсандаа болоод цэнэглэгчээ хүчтэй салгаж, татдаг. Энэ нь улмаар цэнэглэгчийн оролт нь эвдрэхэд хүргэдэг байна.

Ойр ойрхон унтрааж байх

Хүмүүс хэрэглэхгүй үедээ асаалттай орхих тал байдаг. Энэ нь хард диск, хөргөлтийн систем гэх мэт эд ангиудыг хурдан хугацаанд элэгдүүлдэг. Тиймээс унтрааж эсвэл sleep горим дээр тааруулаарай.