Хамгийн их ангитай аниме 7000 хол давсан ангитай

Хамгийн их ангитай гэж хэлэхэд л One Piece санаанд чинь орж байна уу? Сазаэ-сан аниме нь 1969 онд анх гарч байсан ба 50 жилийн турш үргэлжилсээр байгаа аж.
Алдартай анимег Хятадад хориглосон байдаг

Sword Art Online, Tokyo Ghoul, Black Butler, AOT зэрэг хамгийн алдартай гэгддэг анимег Хятадад хориглосон байдаг. Учир нь эдгээр аниме нь олон нийтэд буруу үлгэр дуурайлал үзүүлдэг гэх мэт шалтгаанаар хориглжээ.
Анименууд хүүхэлдэйн ертөнцийг атгасан

Дэлхийн нийт хүүхэлдэйн 60% нь аниме байдаг гэдгийг та мэдэх үү?
Аниме ганц анги маш үнэтэй хийгддэг

Та өмнө нь сонсож л байсан байх. Ганц анги хийхийн тулд $100,000-$200,000 шаардлагатай байдаг. Тэгвэл бүхэл бүтэн 1 улирал хийхэд хэр их мөнгө зарцуулагдах бол?
Та Яато бурхан руу залгаж болно.

Норагами аниме дээр гардаг Яато бурхан нь өөрийн дугаарыг гадуур тарааж асуудал тулгарсан хүмүүст тусалдаг билээ. Харин үүнийг жинхэнэ амьдрал дээр бие болгосон бөгөөд та аниме дээр гарах дугаар руу залгавал Яато-той ярих боломжтой. Гэвч одоо энэ үйлчилгээ хаагджээ.
Отакү хүмүүс гайхалтай

Японд ямар нэг мангаг уншиж дууссан бол олон хүнтэй газар номоо үлдээж өөр хүнийг уншиг гээд орхидог байна.
One Piece аниме төгсгөл ил болжээ
Эичиро Ода, One Piece зохиолч нь эмнэлэгт нэгэн хүүхэд дээр очсон бөгөөд хүү One Piece-ийн төгсгөлийг үнэхээр мэдэхийг хүссэн бөгөөд Ода бүгдийг нь ярьж өгчээ.