- Биеийн скраб – Вазелиныг далайн давс эсвэл кофены шаартай хольж биеийн скраб болгон ашиглаж болно.
- Үнэр хадгалах – Үнэртэй ус түрхэхээсээ өмнө вазелин түрхээд үзээрэй. Тос үнэрийг нь өөртөө шингээж илүү удаан бөгөөд сайхан үнэртэх болно.
Үс арчилгаа
- Үс хэвэнд оруулах – Жирийн үсний гелнээс бага ашиглагдах бөгөөд илүү сайн үйлчилгээтэй.
- Үс салаалах үед хэрэглэх – Үсний үзүүрт вазелин түрхээд 15-20 минут хүлээнэ. Вазелин үсний салааг битүүлэх бөгөөд хэд хэдэн удаа давтаж хийсний дараа үр дүн нь мэдэгдэх болно.
- Толбоны хамгаалалт – Үсээ буддаг хүн бүрт тохиолддог түгээмэл асуудал бол будаг арьсан дээр бууж толбо үүсгэх. Үүнээс сэргийлэхийн тулд вазелиныг духны хэсэгт түрхэж хамгаална.
Гэр ахуйн нөхцөлд
- Гялалзуулна – Гутал, цүнх гэх мэт арьсаар хийгдсэн эд зүйлд түрхээд хэдэн секундийн дараа арчаарай. Шинэ мэт гялалзах болно.
- Гацсан цахилгаан товч – Хувцас эсвэл цүнхний цахилгаан нь гацчихсан уу? Бага зэрэг вазелин түрхээд асуудлыг шийднэ.
- Тавцан өнгөлөх – Вазелиныг даавуунд шингээж ширээний тавцан, модон тавилга өнгөлнө. Тавилгад улам сайн гялалзах бөгөөд шороо тоос буухгүй цэвэрхэн байх болно
- Нүүрний будаг арилгах – Санаандгүй хувцсандаа уруулын будаг хүргэчихсэн үү? Бага зэргийн вазелин түрхээд угаагаарай.