Солонгос олон ангит кино болох Squid Game нь сүүлийн үед эрчээ авч, олны хүртээл болоод байгаа билээ. Нетфликс болон азын улсуудад үзэлтээрээ дэлхийн дээд амжилтыг ч тогтоож магадгүй байгаа юм. Кино сонирхогчид маань уг киноны сонирхолтой баримтуудыг мөн адил шимтэн унших болов уу
Уг цуврал нь анх өөр нэртэй байсан

Нетфликс 2019 оны 9-р сард уг цувралыг нийтэд зарлаж байсан бөгөөд Round Six нэртэй байжээ. Мөн киноны найруулагч Хван Донг Хёк нь нетфликс компанитай анх удаа хамтран ажилласан нь энэ ажээ.
Хван Донг Хёк киноны зохиол дээр арваад жилийн өмнөөс ажиллаж эхэлсэн
2008 оноос зохиол дээр нь ажиллаж эхэлсэн бөгөөд анхны ноорог хувилбарыг 2009 онд дуусгаж байжээ. Мөн эхний 2 ангийн зохиолыг 6 сар зарцуулсан байна. Зохиолч залууд маань кино бүтээх хөрөнгө дутмаг байсан бөгөөд 10 жилийн дараа нетфликс туслалцаа үзүүлснээр боломжтой болжээ.
Squid Game нь нэг ангит кино байх байсан

Variety сайтад өгсөн ярилцлага дээрээ уг кино нь анхандаа ганц ангит буюу бүрэн хэмжээний кино байх байсан талаар дурьдсан байна. Энэ нь хүмүүсийг тийм ч их гайхшруулаагүй бөгөөд учир нь Хван Донг Хёк-ын найруулсан кино ганц ангитай байдаг байна.
Мөн Sae byeok-ын төлөө a м и a өгдөг Ji-yeong нь анхны зохиол дээрээ эрэгтэй хүн байсан гэнэ. Гэвч эцэст нь эмэгтэй болгон бичсэн учир нь эмэгтэй хүний хоорондох холбоог харуулбал илүү утга учиртай гэж үзжээ.
Тоглогч нарын унтлагын өрөөны хана

Тоглогч нар унтлагын өрөөны ханаа сайтар ажигласан бол дараагийн тоглоом юу байх байсныг урьдчилан мэдэх боломжтой байжээ.
Эхний тоглоомны хүүхэлдэй амьдрал дээр байдаг
Эхний анги дээр гардаг том хэмжээтэй хүүхэлдэй үнэндээ амьдрал дээр байдаг бөгөөд Жинчеон мужаас олох боломжтой аж. Squid Game кинонд зориулж түр зээлэн авсан бөгөөд музейн хаалганы хажуу дах хүүхэлдэй юм.
Эхний анги дээр гардаг утасны дугаар жинхэнэ
Тоглоомонд оролцохыг хүссэн хүмүүс нэгэн нэрийн хуудас дээрх дугаар уруу залгадаг. Харамсалтай нь уг дугаар нь нэгэн залуугийн дугаар байсан ба өдөрт 4000 дуудлага хүлээн авчээ.