Тэрээр гурван настайдаа аавыг алдаж, хүнд хэцүү амьдралыг туулж ирсэн хэдий ч сайхан сэтгэл, өгөөмөр зангаараа хүмүүсийн сэтгэлийг уярааж ирсэн билээ. Ингээд та бүхэндээ түүний ишлэлүүлээс хүргэж байна.

  • Хэрвээ чи эмэгтэй хүнийг жаргалтай байлгаж байгаа бол дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнтэй зүйлийг харж байна.
  • Сэтгэл дундуур байгаа бол амьдралаа өөрчил, нойрноосоо сэр, хийж бүтээ.
  • Амьдралын чинь саад бүхэн одоо байгаа чамайг бүтээсэн. Үүнд үргэлж талархаж байгаарай
  • Заримдаа дайснууд шилдэг багш байдаг. Хүн өөрийн алдаанаас суралцаж ахин төрдөг.
  • Хүн анхны харцаар дурладагт би итгэдэг.
  • Маргааш гэдэг баталгаагүй учраас өнөөдөр амьдар.
  • Заримдаа хамгийн энгийн зүйлийг олж авахад хэцүү байдаг.
  • Уй гашуу хэзээ ч дуусдаггүй. Тэд хэлбэрээ өөрчилдөг.
  • Хүнд дурлах, хүнтэй үерхэх нь хоёр өөр зүйл.
  • Өөрийгөө хойш нь тавихаа боль. Амттай хоол ид, гадуур зугаал, амьдар.
  • Ямар эмэгтэй таалагддаг вэ гэж үү? Тэд бүгд сахиусан тэнгэр шүү дээ.
  • Аз жаргалаас минь хойш татсан хүн нь би байсан.