Бидний тархи өдөр бүр 74GB тэнцэх мэдээллийг боловсруулж байдгийг та мэдэх үү? Тэгвэл та дахиад жоохон мэдээ боловсруулах багтаамж үлдээгээрэй учир нь манай сайт та бүхэнд хүн бүр мэдээд байдаггүй сонирхолтой баримтуудыг таньд хүргэж байна.

1. Хүний биеийн ихэнх яс гаранд байдаг

Хүний биед нийт 206 яс байдаг бол 1/4 нь гаранд байдаг байна. Тодруулбал гар нийт 54 яснаас бүтдэг харин хөл, гар хоёрын яс нийлвэл талаас илүү хувь нь ердөө хөл, гаранд байралдаг байна.

2. Тоншуул шувуу хэлнийхээ тусламжтайгаар толгойгоо гэмтээдэггүй

Тоншуул шувуу мод тоших үед толгой нь яагаад гэмтэл авдаггүй юм бол гэж та бодож байсан уу? Учир нь тонших үедээ тэд хэлээрээ толгойгоо битүүмжилж хамгаалснаар доргилтыг намдаадаг байна.

3. Адидас брендийн логог өөр компани эзэмшдэг байсан

Хүн бүр Адидас брэндийн 3 зураастай логог мэднэ. Тэгвэл 1952 онд Финляндийн нэгэн гутал үйлдвэрлэгч компаниас 1600 еврогоор логог худалдаж авч байжээ. Тэр мөчөөс эхлэн Адидас олон удаа төрхөө өөрчилсөн ч үргэлж 3 зураасны брэндээ хадгалсаар иржээ.

4. Шуурганы үүл 1 сая тонн жин хүрдэг

Үүлэнд чийгшил үүссэнээр бидэн дээр бороо болон асгардаг. Тэгвэл үүлний чийгнээс хамаар ч дундаж жин 500,000 тонн жинтэй байдаг бол заримдаа 1 сая тонн хүртэл жинтэй болдог байна.

5. Халиу арьсандаа халаастай гэдгийг та мэдэх үү?

Халиу зурган дээр харагдаж байгаа газартаа халаас мэт сул арьстай бөгөөд түүндээ хоол хүнс хадгалдаг байна. Зарим үед тэд халаасандаа чулуу хийсэн байдаг бөгөөд чулуугаар тэд хясаа хагалдаг байна.

6. Пандо мод нь дэлхий дээрх хамгийн хүнд организмд тооцогддог

Энэхүү Пандо мод нь хэдэн мянган жилийн настай бөгөөд нэг үндэсээс нь салаалж мод болон ургасаар одоогийн байдлаар 6600 орчим тонн жинтэй болж 440,000 нутагт тархан ургажээ.

7. Дэлхий дээр мод ургаж эхлэхээс хэдэн сая жилийн өмнө аварга загас байсан

Мод одоогийн түвшинд хүрэхийн тулд 360 сая жилийн нүүрийг үзэж байна. Харин аварга загаснууд 420 сая жилийн өмнө үүссэн гэж үздэг. Тэгвэл аварга загаснууд модноос 60 сая жилийн өмнө дэлхий дээр үүссэн ажээ.

8. Эрвээхий авгалдай байсанаа санадаг

Эрвээхийд санах ой байдаг гэвэл та итгэх үү? Учир нь авгалдай байх үеэс хойш тархинд нь өөрчлөлт гардаггүйг эрдэмтэд олж тогтоожээ.

9. Аварга наймаалж жижиг нүхээр ч хялбархан багтаж гарч чадна.

Наймаалжны бие ясгүй байдаг байна. Биеийн бүх хэсэг зөөлөн эдээс бүтдэг тул хэлбэрээ чадамгай өөрчилж, ямар ч газраар чөлөөтэй багтаж гарч чаддаг ажээ. Жишээ нь: 270 кг жинтэй аварга наймаалж биеийнхээ 1/4 хэмжээтэй жижиг зайгаар ямар ч хүндрэлгүйгээр гарч чаддаг байна.

10. Саудын Араб улс Австралиас тэмээ, элс худалдаж авдаг

Саудын Араб улсыг бодоход таны бодолд хамгийн эхэнд тэмээ, элс бодогдож байгаа байх. Тэгвэл яагаад элс, тэмээгээрээ алдартай энэ улс Австралиас элс, тэмээ худалдаж авдаг юм бол? Учир нь тус улс тэмээг бүрэн гэрийн тэжээмэл болгосон байдаг тул Австралиас зэрлэг тэмээ худалдан авч хүнсэндээ махыг нь хэрэглэдэг ажээ. Харин элсний тухайд барилга байгууламж барихын тулд сайн чанарын тусгай зориулалт бүхий элсийг Австрали улсаас импортлон авдаг байна.

11. Удаан баавгай далайн гахайнаас илүү удаан амьсгалаа түгжиж чаддаг

Сонирхолтой харьцуулалт далайн гахай усан доор хүчилтөрөгчгүйгээр 15 минут тэсдэг бол залхуу баавгай 40 минут агааргүй орчинд амьд байх чадамжтай байдаг.

12. Тетрис тоглох нь оcол гэмтлийн дараах сэтгэл санаагаар унах өвчнөөс хамгаалдаг

Осол гэмтлийн улмаас сэтгэл санаагаар унах нь нийтлэг тохиолддог асуудал билээ. Тэгвэл судлаачид тетрис тоглох нь сэтгэл санаагаар унах өвчлөлөөс хамгаалдаг гэдгийг тогтоожээ. Мөн өдөр бүр хагас цагийг тетрис тоглоомонд зарцуулснаар хүний танин мэдэхүйн чадварыг нэмдэг давуу талтай.

13. Хонь ноосоо хяргуулсны дараа бие биенээ таньдаггүй

Ноосоо хяргуулсан хонь гэдэг бол усанд ороод шинэ хувцас өмссөнөөс ялгаагүй юм. Учир нь ноосоо хяргуулсаны дараа хонины үнэр, гадаад төрх өөрчлөгдөж бие биенээ танидаггүй байна.

14. Хаалганы метал бариул өөрийгөө халдваргүйжүүлдэг

Гууль болон зэсээр хийгдсэн хаалганы бариул цахилгаан цэнэгтэй байдаг тул өөр дээрээ нян үржүүлдэггүй байна. Зэсэн бариул 4 цагийн дотор өөрийгөө халдваргүйжүүлдэг бол зэсний найрлага агуулсан гууль бариул 8 цагт өөрийгөө халдваргүйжүүлдэг байна.