Альберт Эйнштейн IQ 160 , Исак Ньютон IQ 190 байсан. Эдгээр хүмүүс дэлхий даяар үнэмлэхүй суут ухаантнууд гэдгээрээ алдартай. Гэхдээ IQ нь 250-300-тай хүн амьдарч байжээ. Энэ хүнийг Уильям Жеймс Сидис гэдэг, тээрээр дэлхийн түүхэнд хамгийн ухаалаг хүн бөгөөд суут математикч байжээ. Гэвч харамсалтай нь түүний тухай олон хүн сонсоогүй юм.

8 настайдаа тэрээр 8 хэлээр ярьж чаддаг байсан

Уильям 1898 онд Нью Йорк хотод төржээ. Түүний аав Борис Харвардад 4 зэрэг хамгаалсан үлгэр жишээ сэтгэл зүйч байсан гэдэг. Ээж нь бас анагаах ухааны доктор байсан юм. Түүний эцэг эх нь өөрсдөө суут ухаантан байсан тул Уильям Жеймс Сидис ч бас ухаантай байх төлөвтэй байсан ч түүний оюун ухаан энгийн хүнийхээс хамаагүй илүү байжээ.

Уильямын аав Борис Сидис

Дөнгөж 18 сартайдаа тэрээр The New York Times-ыг уншсан гэдэг. 8 настайдаа тэрээр латин, грек, франц, орос, герман, еврей, турк, армян хэлээр ус цас ярьж сурсан. Мө тэрээр өөрийн хэлийг зохион бүтээсэн бөгөөд үүнийг Vendergood гэж нэрлэсэн.

Тэрээр Харвардад элсэн орсон хамгийн залуу хүн болжээ

Аав нь түүний оюун ухааныг гайхалтай гэдгийг мэддэг байсан болохоор түүнийг Харвардад элсүүлэхийг хүсчээ. Гэвч тэр үед Уильям дөнгөж 9 настай байсан болохоор татгалзсан хариу авч байжээ. 2 жилийн дараа Харвард түүнийг хүлээн авч, Уильям 1909 онд Харвардад элссэн хамгийн залуу хүн болсон юм. 1910 он гэхэд түүний математикийн мэдлэг дээд цэгтээ хүрч, оронд нь профессорууддаа лекц уншиж эхэлсэн нь түүнд гайхамшигт хүүхэд гэсэн цолыг өгч байжээ. Тэрээр 16 настайдаа урлагийн бакалаврын зэрэг хамгаалсан ажээ.

Тэрээр тусгаарлагдсан амьдралаар амьдрахаар шийдсэн

Алдартай байх нь Уильямд хэцүү санагддаг байсан бөгөөд тэрээр сургуулиа төгсөөд нэгэн сэтгүүлчид ярилцлага өгсөн байдаг. Тэрээр ярилцлагадаа: Би нэр хүнд, алдартай амьдралаар амьдармааргүй байна, харин төгс амьдралаар амьдармаар байна. Би эмэгтэйчүүдэд дургүй, гэрлэх бодолгүй байна гэжээ. Төгс амьдрал гэдэг нь тусгаарлагдсан амьдрал гэсэн утгатай юм. Аав нь түүнийг алдартай олны танил болгох гэсэн оролдлого нь Уильямд хэцүү байсан байж болох аж. Уильям багаасаа сурах дуртай хүүхэд байсан боловч аавынхан шахалт түүний бодлыг өөрчилсөн байх гэдэг. Борис 1923 онд нас барахад Уильям о.ршуулах ёслолд оролцохоос татгалзжээ.

Түүнд 18 сарын х.орих я.л оноож байжээ

Уильям бага цалинтай бичиг хэргийн ажил хийдэг байжээ. Тэгсэн ч гэсэн тэр хүмүүст танигдаж, ажлаа дахин солихоос өөр сонголт үлдээгүй юм. 1924 онд сэтгүүлчид түүнийг 7 хоногт 23 долларын цалинтай ажил хийж байгааг олж мэдсэн бөгөөд сонин дээр түүнийг ухаан муутай хэмээн шоолж, хүүхэд байхдаа хийж байсан зүйлээ хийх чадваргүй болсон гэж мэдээ гаргажээ. Гэвч энэ цуу яриа худал юм Уильям амьдралынхаа туршид нууц нэр ашиглан олон үнэ цэнэтэй ном бичсэн юм.

Тэрээр с.оциалист үзэлтэй, Дэлхийн 1-р д.а.й.н.ы.г эсэргүүцэгч байсан гэдэг. 1919 онд Бостонд болсон э.сэргүүцлийн ж.агсаалын х.эргээр б.аривчлагдаж, 18 сар ш.оронд х.оригдох я.л авчээ. Гэвч эцэг эх нь түүнийг ш.оронд оруулахгүй байх арга олж, оронд нь 2 жил сувиллын газартаа х.орьжээ.

Уильям 46 насандаа нас барсан

Уильям өөрийн амьдралаа эвдэлсэн нэгэн бөгөөд бүрэн ганцаардмал байдалд өнгөрөөсөн. Гэр бүлээсээ хөндийрсөн тэрээр амьдралаа залгуулахын тулд цалин багатай ажил хийдэг байв. Дэлхийг өөрчилж чадах байсан тэр нэгэн хүн 1944 онд та.рхины ц.у.с а.лдалтын улмаас 46 насандаа хэн ч биш болж харамсалтайгаар нас б.а.ржээ. Сонирхолтой нь түүний аав ч мөн адил энэ ө.в.чнөөр нас б.а.рсан гэдэг.