Бидний амьдралыг илүү амар болгох хэрэгтэй бүтээлүүд хэзээ ч дуусахгүй бололтой. Шинжлэх ухаан хөгжиж хүн төрөлхтөн олон олон гайхалтай бүтээлүүдийг илүү боловсронгуй болгож зарим нь уулга алдуулам бүтээлийг бидэнд санал болгодог. Тэгвэл энэ удаа манай сайт та бүхэнд таны урьд өмнө харж байгаагүй гайхалтай 15 бүтээлийг хүргэж байна.
1. Ухаалаг ор

Энэ ор нь 4к проектортой, ухрах боломжтой 70 инчийн дэлгэцтэй. Мөн тааламжтай уур амьсгалыг бүрдүүлдэг гэрлийн системтэй. Нэмж дурдахад, ухаалаг ор нь унтах байдал, температур, жин, өрөөний агаарын чанарыг шинжлэх боломжийг олгодог app-тай байдаг байна. Энэ магадгүй таны хамгийн дуртай байрлал болж магадгүй юм.
2. Ухаалаг кофе, цай чанагч

Энэхүү авсаархан, загварлаг кофе чанагч машин нь 2 зорилготой. Өглөөг тайвнаар сэрээж таны сэтгэлийн байдал, хувийн сонголтоос хамааран кофе эсвэл цай хийж өгдөг байна. Ширээ нь хөлөндөө дугуйтай тул та хүссэн байрлалдаа ашиглах боломжтой юм. Загварын хувьд үнэхээр цэвэрхэн гоёмсог тул бүх зүйлд зохицно.
3. Сарын тэмдгийн өвдөлтийг зогсоож чадах зөөврийн төхөөрөмж

Хэсэг бүтээгчид эмэгтэйчүүдийг сарын зовиуртай үед нь туслахаар шийдэж энэхүү жижиг зөөврийн төхөөрөмжийг бүтээжээ. Үүний ажиллах арга нь нэлээд сонирхолтой: Төхөөрөмж нь мэдрэлийг өдөөж, дараа нь тархи руу дамжих өвдөлтийг хаадаг байна. Хэрэглэгчид төхөөрөмжийг хэвлийн доод хэсэгт зүүснээр өвдөлтгүй өдрүүдийг өнгөрөөх боломжтой болжээ.
4. Оригами усны сав

Хүмүүс хуванцар бохирдлын талаар илүү их мэдлэгтэй болохын хэрээр бид дахин ашиглах боломжтой усны сав, сүрэл, дэлгүүрийн уут гэх мэт илүү тогтвортой бүтээгдэхүүн рүү шилжихийг хичээх болжээ. Гэхдээ дахин ашиглах боломжтой ус, ундааны савнууд бидний уутанд илүү их зай эзэлдэг, ялангуяа хоосон байх үед. Энэхүү нуглардаг усны сав бидний асуудлыг бага ч болов шийдэж өгчээ.
5. Цэнэглэдэг үсний сэнс

Утасгүй төхөөрөмж одоо үед тренд болж байгаа билээ. Техник технологи хөгжихийн хэрээр илүү олон үйлдвэрлэгчид жишээлбэл үс хатаагч хийдэг хүмүүс залгуураас салж байна. Энэхүү бүтээгдэхүүн нь таныг төгс төгөлдөр харагдуулахын тулд хаана ч, хэзээ ч ашиглах уян хатан байдлыг өгчээ.
6. Таныг хурдан унтахад тусалдаг ухаалаг төхөөрөмж

Хэрэв танд унтах, шөнийн цагаар тайвшрах асуудал гарвал энэ төхөөрөмж танд маш их хэрэгтэй байж болох юм. Төхөөрөмж асааснаар амьсгалын хэв маягийг харуулсан таазруу гэрэл цацруулдаг байна. Таны хийх ёстой зүйл бол гэрлийн дагуу амьсгалах, гаргах явдал юм. Ингэснээр амьсгал чинь удааширч, оюун санаа тайвширч, нойрмоглох болно.
7. Зөвхөн дээр нь гишгэж байж унтардаг сэрүүлэгтэй шалавч

Танд ядаргаатай сэрүүлэг байна гэж бодож байгаа байх. Гэхдээ бидний амьдралд заавал эрт босох ёстой үе байдаг ялангуяа эрт эхэлдэг ажилтай хүмүүст энэ төхөөрөмж туслах болно. Та сэрүүлгийг унтраахын тулд заавал дээр нь 3 секунд гишгэх хэрэгтэй байдаг байна. Бас нэг нэмэлт зүйл нь таны биеийн жинг давхар үзүүлнэ.
8. Хаа ч авч явж болох халбага, сэрээ, савх

Гадуур их явдаг хүмүүст том хоолны хэрэгсэл авч явах хэцүү байдаг. Харин энэхүү авсаархан жижиг хоолны хэрэгсэл нь таны асуудлыг шийдэж өгнө.
9. Энэ жижиг төхөөрөмж угаалгын машин гээд боддоо

Угаалгын машингүйгээр хувцас угаах энэхүү шинэ төхөөрөмжөөр хялбар бөгөөд хөгжилтэй байх болно. Энэ нь хэт авианы технологиор таны хувцсыг цэвэрлэх ажээ. Жижиг авсаархан тул та хүссэн газраа ашиглах боломжтой юм.
10. Чимээ гаргадаггүй зөөврийн хөхний насос

Хөхний насос нь эхчүүдийн сүүний асуудлыг хэдийн шийдсэн боловч үүнийг зохион бүтээгчид нэг алхам урагшлахаар шийджээ. Энэхүү шинэ бүтээгдэхүүн нь ердийн насосоос бага хэмжээтэй, дуу чимээ багатай, хөнгөн жинтэй тул та өдөртөө даруулгадаа өмсөх боломжтой. Үүнээс гадна та дагалдах программыг ашиглан сүүний хэмжээг хянах, насосны түүхийг шалгах боломжтой ажээ.
11. Бариултай автомат аяга таваг угаагч

Аяга таваг угаахдаа залхуурахыг хүсдэг хүмүүст энэ машин жинхэнэ аврагч болж магадгүй юм. Чиний хийх ёстой зүйл бол сойзны хооронд таваг тавиад, төхөөрөмжийг асаагаад хүлээхэд хангалттай.
12. Таны биеийн галбир, жинг хэмждэг ухаалаг толь

Энэхүү өндөр технологийн толь нь тусгай утасны программтай хослуулан ажилладаг байна. Толь хэрэглэгчийн биеийг сканнердаж, өөрсдийнхөө 3D загварыг гаргах боломжийг олгодог. Үүний дараа хэрэглэгч жингээ шалгаж, өөхний хувь, өөхний жин, массын өөрчлөлтийг хянах боломжтой. Энэ толь таныг эрүүл амьдрахад нь туслахын тулд биеийн янз бүрийн хэсгийг хэмжиж чаддаг ажээ.
13. Нуруу засдаг сандал

Тусгай хэлбэр нь 2 өөр байрлалд суух боломжийг олгодог. Энэхүү сандал таны нурууны гажгийг засаж мөн ажилдаа төвлөрөхөд туслах юм.
14. Олон төрлийн хоолыг нэг дор жигнэх зориулалттай таваг

Олон хоол хийх эсвэл тус тусдаа хийх шаардлагатай хоолнуудыг ганцхан тавган дээр хийж болох энэхүү таваг таны цагийг хэмнэх болно.
15. Сунадаг утас тогтоогч

Төхөөрөмж нь харагдаж байгаа шигээ энгийн. Зөвхөн тусгай бэхэлгээг ширээ, ор эсвэл өөр дуртай газартаа хавсаргаарай. Үүний дараа утсаа оруулаад, гар чөлөөтэй видео үзэх боломжтой боллоо.