Хайрын харилцааны гол үндэс нь итгэлцэл гэдгийг сэтгэл судлаачид хэлдэг. Харин зарим хүмүүс өнгөрсөнд болсон үйл явдлаас болж одоо хамт байгаа хамтрагчаа сэжиглэж, харддаг. Хайрт нэгнээ өөр нэг хүнтэй хамт байгааг төсөөлөхөд ямар ч хүнийг хэцүү байдалд оруулдаг. Тиймээс нөхцөл байдлыг сайтар бодолцон үзэж үнэхээр санаа зовох асуудал байгаа эсэхийг мэдэж байх хэрэгтэй.

Бүхий л зүйл дээр үнэнч ханддаг

Хайрын харилцаанд орсон хоёр талын хүн сайн болон муу мэдээгээ нуулгүй бие биедээ хэлж байх ёстой. Хэрвээ таны хамтрагч жижигхэн зүйл дээр ч худал хэлэхгүй, бүгдийг нь үнэнчээр хариулж байвал таны итгэлийг даах хүн мөн юм. Та түүнийг шүүмжилдэггүй учраас хүндэтгэл үзүүлэн үнэнээ хэлж буйн илрэл аж.

Харилцаандаа нухацтай ханддаг

Бүхий л харилцаа жаргалтай болон гунигтай үйл явдлаар дүүрэн байдаг. Харин тэрээр ганц асуудал тулгарахад усанд хаясан чулуу мэт алга болчихвол сайны дохио биш юм. Үргэлж тантай ярилцаж, хэцүү үеийг ч хамтдаа туулж байвал харилцаандаа нухацтай ханддаг нэгэн мөн юм.

Хайр сэтгэл нь үргэлж нэгэн хэвийн байдаг

Ямар нэг зүйл буруу эсвэл зөв үед таны зөн билэг өөрөө хэлээд өгөх болно. Таны хамтрагчийн хайр сэтгэл хэзээ ч өөрчлөгддөггүй, өөр хүнийг хараад санаа бодол нь өөрчлөгддөггүй бол та зөв хүнээ олжээ.

Харилцаагаа улам цэцэглүүлэхийн тулд байдаг чадлаараа зүтгэдэг

Харилцааны эхэн үед хос хоёр бие биенийгээ таниж мэдэх, харилцаагаа хүчтэй болгохын тулд сайтар үг хэлээрээ ойлголдог. Харин удаан хугацаа өнгөрсөн ч анхны өдөр шигээ харилцан ярилцдаг бол энэ нь сайны дохио юм. Зам дээр ямар ч саад тотгор тааралдсан хэзээ ч бүдрэхгүйн шинж мөн.

Сэтгэл зүрхээ чөлөөтэй нээж өгдөг

Тухайн хүн танд бүхий л сэтгэл зүрхээ нээж, айдаг, ичдэг, өөрийнхөө талаар бүгдийг ярьж байвал харилцаа зөв замдаа явж буйн шинж мөн юм.

Амьдралынхаа бүхий л үйл явдалд таныг багтаадаг

Хүн хайрын харилцаанаас гадуур хувийн амьдралтай байдаг ч хайртай хүнээ үргэлж болж буй үйл явдалд багтаахыг хүсдэг. Та түүний чухал жагсаалтын №1 байдаг л бол хэзээ ч таныг үлдээхгүй.