Бид харилцааныхаа талаар үе үе эргэлзэж, үнэхээр зөв хүнтэйгээ учирсан эсэхэд санаа зовдог. Тэгвэл харилцаа нь зөв замдаа явж байгааг хэрхэн мэдэх вэ? Хамтрагч маань насан туршид минь хамт байх хүн гэдгийг яаж мэдэх вэ? Хэрвээ та өмнө нь ингэж өөрөөсөө асууж байсан бол доорх шинж тэмдгүүдийг хараарай.

Энгийн үед ч ирээдүйн амьдралаа ярилцдаг

Хэрвээ та хамтдаа ирээдүйгээ төлөвлөж чаддаггүй, бүх үед бага зэргийн түгшүүртэй, маргалдахгүйгээр ярилцаж чадахаа больсон бол та 2 бие биедээ итгэдэггүй гэсэн үг. Ийм төрлийн харилцаа нэг их уддаггүй бөгөөд салах нь цаг хугацааны л асуудал юм.
Харин сайн харилцаатай хосууд хамтдаа ирээдүйгээ ярилцаж бас түүндээ ч маш дуртай байдаг.

Бүх амлалт чинь үнэн байх

Эрүүл харилцаатай хосууд хамтдаа байхдаа аюулгүй санагдаж, бие биедээ итгэдэг. Харин бие биендээ өгсөн амлалтаа мартчихдаг бол энэ нь өөр зүйл. Тиймээс та хосоо хүндэтгэж хүрч чадахгүй бол амлалт өгөхгүй байх хэрэгтэй.

Бие биенээ захирахгүй байх

Сайн харилцаатай хосууд бие биенээ захирч хянаад байдаггүй. Заримдаа иймэрхүү занг халамжилж байна гэж андуурах нь бий. Хүн бүр өөр өөрийн гэсэн орон зай хүсэл сонирхолтой ба энэ нь тэдний бие биедээ татагдсан шалтгаан нь байдаг.

Цагийн хуваариа тааруулах

Та болон таны хос өөр өөрсдийн гэсэн амьдралын хэвшилтэй ба өөр хоорондоо зохицохгүй бас аль аль нь буулт хийж чадахгүй байвал энэ нь тийм ч сайн зүйл биш юм.
Харин бие биенээ хүндэлдэг хосууд хоорондоо зохицож нэгнээ тухтай байлгахыг үргэлж эрмэлздэг.

Харилцаагаа хүндрүүлэхгүй байх

Та хосдоо ярилцах боломж өгөхгүй байгаад байвал харилцаа улам хүндэрдэг ба үргэлж өөрсдийнхөө харилцааг тааж, эргэлздэг байх нь таныг сүүлдээ улам хэцүү байдалд оруулдаг. Бие биедээ хайртай хосуудын хооронд ямар ч нууц байдаггүй.

Нэгнээрээ бахархдаг

Хэрвээ бие биенийхээ гаргасан амжилтыг хүлээн зөвшөөрч чадахгүй байвал энэ нь та хоёрын харилцаа өрсөлдөөн, атаархал гэх зэргээс бүрдэж цаашлаад таны өөртөө итгэх итгэл багасаж харилцааг улам төвөгтэй болгодог. Харин аз жаргалтай хосууд тэдний амжилт нь ямар ч ач холбогдолгүй байсан ч үргэлж чин сэтгэлээсээ баярлаж, бахархаж тэмдэглэдэг.

Өөрсдийнхөө төлөвлөгөөнд үргэлж санаа тавьдаг

Хэрвээ та хосдоо тийм ч их анхаарал тавьдаггүй бол та түүнтэй ярьсан төлөвлөгөөгөө хүртэл мартаж, тэр талаар бодохчгүй байх болно.
Харин эрүүл харилцаанд тэд яаралтай ажил гарсан үедээ хоорондын төлөвлөгөөгөө буруугаар эргэхээс сэргийлэн ярилцаж тэр дор нь арга хэмжээ авдаг. Мөн тэд ийм нөхцөлд ярилцаж хойшлуулахад асуудалгүй гэдгийг мэддэг учраас нэг их айдаггүй.

Маргааны дараах үйлдэл

Хэрвээ та түүнтэй хэрэлдэж байхдаа ч түүний сэтгэлийг бодож, гомдоохоос айдаг бол таны харилцаа үнэхээр бат бөх юм. Бие биедээ хайртай хосууд хэзээ ч бие биенийгээ гомдоохыг хүсдэггүй ба хэрүүл маргааны дараа ч хурдан эвлэрдэг.

Ямар ч хардалт байдаггүй

Хардалт нь сүүлдээ нөгөө хүнээ өөрийн өмч мэтээр бодож дарангуйлал болж хувирдаг. Тэдэнд үргэлж хийж буй зүйлсээ тайлбарлах шаардлагатай болдог ба тэднээс ихээхэн дарамт ирдэг. Ийм байх нь амьдралыг илүү төвөгтэй болгодог учир зүгээр л хайртдаа итгэх хэрэгтэй.

Түүний талаар гомдоллодоггүй

Түүнтэй ярилцаагүй хирнээ найзууддаа очиж түүний талаар ярьж гомдоллох нь маш муу. Магадгүй та асуудлыг шийдэх гэж оролдоогүй хирнээ үргэлж харилцаагаа хэцүү гэж гомдоллон стрессддэг. Харин та үүний оронд түүнтэй чин сэтгэлээсээ ярилцаж тэднийг сайн сонсоод үзээрэй.

Бие биенээ өөрчлөх гэж оролддоггүй

Төлөвшсөн хосууд үргэлж бие биенээ байгаагаар нь хүлээж авдаг ба хэзээ ч бусадтай харьцуулдаггүй. Харин эрүүл бус харилцаанд үргэлж бие биенээ өөрчлөхийг хүсэж сэтгэл нь ханадаггүй. Хэрвээ та үргэлж түүний муу талыг хараад байдаг бол хэзээ ч аз жаргалтай байхгүй. Харин оронд нь хайртай хүмүүсээ байгаагаар нь хүлээж авах нь илүү амар байх болно.

Хэзээ ч бие биенээ буруутгадаггүй

Хэрвээ ямар нэгэн асуудал гарах үед та хайртай хүнээ буруутгадаг бол энэ нь таны харилцаа асуудалтайн шинж. Өөрөө буруутай байж болох ч бусдыг буруутгах нь хялбар байдаг учир хайртай хүнээ буруутгаж хэлэх үг үгүй болгодог. Энэ нь таны харилцаанд ямар ч сайн зүйл авчрахгүй.
Харин эрүүл харилцаанд яг л нэг баг шиг, бие биенээ халамжилж, аливааг хамтдаа туулж, өөр өөрсдийнхөө алдаанд хариуцлага хүлээдэг.

Үерхэлд хэрхэн аз жаргалтай байх вэ?

Үерхэлд 2 тал тэнцүү хариуцлага хүлээдэг. Түүнтэй ярилцахаас бүү ай. Ингэснээр харилцаа эвтэй байгаа эсэхийг ойлгох болно. Та нөгөө хүнээ өөрчилж чадахгүй ч өөрийгөө өөрчилж чадна. Харин тэд чамайг өөрчлөгдөж байгааг хараад өөрчлөгдөх ба түүнтэй хамт байгаа нь азтай санагдана мөн түүнд үргэлж халамж тавьж үүрд аз жаргалтай байгаарай.