Хүнд дурлана гэдэг хэцүүхэн сорилт. Ихэнх хүмүүс хүнд дурлаж, онцгой нэгнээ олох ямар сайхан талаар ярьдаг ч сайхан бүхэнд хар тал байдаг. Магадгүй энэ нь таны өмнө нь төсөөлж, эмээж байсан зүйл болов уу
Тусламж авахаас эмээдэг

Бид нөгөө хүнээ төгс мэтээр сэтгэн хардаг учир түүнд өөрийн сул талыг харуулахгүй байхыг хичээдэг. Харин хайрт нэгэндээ сэтгэлээ нээж, өнгөрсөнд хийсэн алдаа, зан чанараа хэлж байх нь харилцааны гол тулгуур болж өгдөг. Сэтгэлээ нээснээр хамтдаа алдаагаа засаж чадах юм.
Өнгөрсөнд хийсэн алдаагаа ахин давтахаас эмээдэг

Зарим хүмүүс өмнөх харилцаандаа сэтгэл нь ш а р х а л с а н учир шинэ харилцаа эхлүүлхээс айдаг болчихдог. Харин зарим хүмүүс огт ш а р х а л ж үзээгүй учир олон асуудал тулгараад байдаггүй.
Ганцаараа байх дуртай

Хэрвээ та ганцаараа байх дуртай(интроверт) төрлийн хүн бол үүнийг ойлгож байгаа байх. Бусад хүмүүстэй уулзаж, олон хүнтэй грүпп уулзалтанд очих үед ядарчихдаг. Харин хүнд дурлаж үерхэх үед тухайн хүнд их хэмжээний цагийг зарцуулах шаардлага үүснэ. Судалгаагаар хамгийн жаргалтай интроверт хүмүүс бол өөрийгөө хүчилж экстраверт мэт жүжиглэдэг хүмүүс гэжээ.
Бусад хосуудын хэцүүхэн амьдралыг хараад өөрөө ч тийм болчихвий гэж эмээдэг

Хүмүүс өөрчлөгддөг, сонирхол нь өөрчлөгддөг, заримдаа зүгээр л салчихдаг. Таны найзууд, гэр бүл, ажлын хүмүүст тийм зүйл тохиолдож байхыг та олон удаа харсан. Та хичээхгүй л бол хайрт нэгнээ үүрд хажуудаа байлгаж чадахгүй гэдгийг та мэддэг.
Болзоонд явах хэцүү гэж боддог

Болзоонд явах хэцүү бөгөөд үр дүн нь үргэлж таатай байдаггүй. Хэрвээ та ичимхий нэгэн бол бүр ч ярьвигтай. Сошиал ертөнц хөгжсөнтэй болоод ч тэрүү болзоонд явах нь яг л дэлгүүр хэсэж байгаа мэт санагддаг болчихсон.