Зөвхөн компьютерын хулгана ашиглан ажлаа хийх нь цаг хугацаа их шаарддаг. Харин та эдгээр хослолуудыг сурсан байхад ажлын бүтээмжийг ихэсгэж цаг хугацаа хэмнэх болно. Ихэнх хүмүүс Ctrl + C ашиглан хуулж Ctrl + V ашиглан буулгадаг бол үүнээс илүү хослолууд бас байдаг байна.
Redo (Ахин хийх)

Windows хэрэглэгчид: Ихэнх хүмүүс Ctrl + Z ашиглан үйлдлээ буцаадаг бол үүнийг эсрэгийг нь хийдэг Ctrl + Y гэдэг хослол байдаг. Уг хослол нь буцаасан үйлдлийг ахин гаргаж ирэх болно.
Mac хэрэглэгчид: Command + Shift + Z
Хэрэглэж буй цонхны зураг дарах

Windows хэрэглэгчид: Keyboard дээрх The Print Screen (PrtSc) товч нь дэлгэцийн зургийг тэр чигт авдаг. Гэхдээ зөвхөн хэрэглэж буй цонхны зураг авахыг хүсвэл Alt + PrtSc товчийг дарах хэрэгтэй.
Mac хэрэглэгчид: Command + Shift + 4
Snipping tool

Зөвхөн Windows 10: Дэлгэцийн нэгэн хэсгийн зургийг авахыг хүсвэл Windows логотой товч + Shift + S дараад авахыг хүссэн хэсгээ сонгоорой.
Emoji ашиглах

Зөвхөн Windows 10: Windows логотой товч + цэг (period) дарах үед лого ашиглах хэсэг гарч ирэх болно. Өмнөх Windows үйлдлийг системд уг арга нь болохгүй.
Бүх цонхыг доош нь нуух

Windows хэрэглэгчид: Хурдан хугацаанд бүх цонхыг доош нуухыг хүсвэл Windows логотой товч + M дарахад болно.
Mac хэрэглэгчид: Option + Command + M
Windows цоожлох

Windows хэрэглэгчид: Цоожлох буюу sign out хийхийг хүсвэл Windows логотой товч + L дарна.