Жижиг том гэлтгүй өдөр бүр асуудлууд гарч байдаг.Мэдээж асуудлыг аль болох энгийн амархан цаг хэмнэсэн аргаар шийдэх нь чухал. Иймд манай сайт та бүхэнд зориулж хэрэг болох сонирхолтой 10 лайф хак хүргэж байна.

1. Сэрээ ашиглаж салсан цахилгааныг буцааж нийлүүлэх

Хувцасны цахилгаан салцан бол сэрээ ашиглаж болдог. Сэрээний шүдэнд цахилгаанаа тогтоож гүцэт шургуулна. Үүний дараа дээш нь цахилгаанаа татаарай.

2. Цавуу ашиглаж өргөс гаргах

Гарахгүй байгаа өргөс хэцүү байдаг шүү дээ. Тэгвэл шингэн цавууг өргөс байгаа хэсэг дээр асгаж хатахын хүлээнэ. Гүйцэт хатсаны дараа татаж аваарай.

3. 2 минутын дотор унтах арга

  • Нүүр амаа сул тавина
  • Мөрөө сул тавьж амраана
  • Тайвшрах хүртлээ гүнзгий амьсгаа авна
  • Юм бодохгүй байх
  • 10 секунд юм бодож болохгүй
  • Ингээд таны нойр хүрч эхлэх болно.

4. Амны эвгүй үнэрийг арилгахад давстай ус тусална

Амнаас эвгүй үнэр гараад байвал та заавал ам зайлагч ашиглах шаардлага байхгүй. Давстай ус бол хамгийн сайн бактери устгагч болохоор амны эвгүй үнэрийг амархан байхгүй болгоно.

5. Суганы таагүй үнэр арилгах арга

Суганы таагүй үнэрийг арилгахыг хүсэж байгаа бол салфетканд цагаан цуу, нимбэгний шүүс шингээгээд арчаарай.

6. Шалбарсан хэсгийг хурдан эдгээх арга

Биенийхээ үсээ авч байхдаа шалбалвал уруул чийгшүүлэгч тос ашиглаад үзээрэй. Гэхдээ хэрэглээгүй шинэ байх ёстой гэдгийг санаарай. 30 минутын дараа тосыг арчаарай, ингэснээр таны шалбархай бодож байснаас хурдан эдгэх болно.

7. Хадаас тогтоох энгийн арга

Хуруугаа алханд цохих тийм ч таатай биш биз ээ. Иймд хуруугаа хамгаалахыг хүсч байгаа бол жижиг үсний хавчаар ашиглаад үзээрэй.

8. Хагнаас хэрхэн салах вэ?

Таны үс хичнээн угаасан ч маргааш нь хагтаад байна уу? Тэгвэл та үсэндээ тааруулж ам зайлагчийг устай хольж бэлтгэнэ. Үс болон хуйхандаа гүйцэт түрхэж 2 минутын дараа усаар зайлж угаагаарай.

9. Тэжээвэр амьтны шээсний үнэрийг арилгах амархан арга

Хэрвээ та тэжээвэр амьтан тэжээж эхэлж байгаа бол хивсэн дээр шээх явдал олон гарч магадгүй. Үнэр болон толбыг арилгахын тулд цагаан цуу ашиглаарай. Цагаа цуугаа бохирдсон газарт цацаж арчаарай. Цуу цацаж арчиж авах үйлдлийг 2-3 удаа хийнэ гэдгийг санаарай.

10. Зөгийнд хатгуулсан бол яах вэ?

Зөгийнд хатгуулсны дараа улаах, загатнах таагүй мэдрэмж өгөөд байвал хүнсний содыг устай хольж зуурмаг болгоод түрхээрэй.