Орон болгонд өөрийн гэсэн алдартай урлагийн бүтээлүүд бий. Тэгвэл зарим бүтээлүүд хүн бүр мэдэх боломжгүй нууцуудтай ажээ. Иймд манай сайт та бүхэнд дараах 8 урлагийн бүтээлийн нууцыг хүргэж байна.

1. Эйфелийн цамхгийн дээд давхарт байр байдаг

Эйфелийн цамхгийг Густав Эйфель сүндэрлүүлсэн байдаг. Харин тэрээр өөртөө зориулж дээд давхарт нь өөртөө байр барьжээ. Тэр өөрөөндөө ажиллаж мөн зочид хүлээн авч уулздаг байсан бөгөөд Томас Эдиносонтой өрөөндөө удаан цагаар уулзаж ярилцсан гэдэг. Байранд гал тогоо, ариун цэврийн өрөөтэйгөөс гадна хоёр унтлагын өрөөтэй, тэндээсээ шууд тагт руу гарах боломжтой. Өнөөдөр байрыг музей байдлаар ашиглаж байгаа ажээ.

2. Эрх чөлөөний хөшөөний тасарсан гинж

Ардчилал, боолчлолыг у.стгасныг илэрхийлэл болгож эрх чөлөөний хөшөөг Францын иргэд хувьсгалын зуун жилийн ойд зориулж Америкт бэлэглэсэн байдаг. Харин хөшөөний хөлөнд тасарсан гинж байдаг ч гэсэн жуулчдад харагддаггүй ажээ.

3. Алдарт Сфинкс анх ямар байсан бэ?

Хамгийн эртний хөшөө бол том Сфинкс. Анх тод үзэмжтэй өнгөтэй байсан бол цаг хугацааны эрхэнд будаг нь арилсан бөгөөд чихний ард хэсэгт л бага зэргийн будаг үлджээ. Бүтэн хамартай, ёслолын сахалтай байсныг бид Британийн болон Каирийн түүхийн музейгээс харж болно.

Судлаачдын таамаглаж байгаагаар Сфинкс давхар толгойтой байсан байна. Хөшөөг бүхэлд нь барьж дуусгасны дараа аварга том их бие болон толгойн харьцаа буруу байсан тул хүний толгой болгож том болгосон гэж үздэг байна.

4. Пизагийн цамхагийг анх хэн барьсан бэ?

Пизагийн цамхагийг анх хэн барьсан талаар маш олон таамгууд байдаг. Цамхгийг 200 гаруй жил барьсан бөгөөд судлаачдын үзэж байгаагаар цамхгийг Бонанно Пизано гэдэг хүн зургийг гаргасан үздэг боловч зарим нэг нь Диотисальви архитекторын ажлын хийсэн гэдэг байна.

5. Рембрандтын “Даная”

Рембрант “Даная” зургийг Саски ван Эйленбюрхтэй гэрлэснээсээ хойш 2 жилийн дараа зурж эхэлсэн гэдэг. Зураач эхнэрийнхээ дүр төрхийг өөрийнхөө маш олон уран бүтээлд буулгадаг байжээ. Харин 1630-аад оны үеийн уран бүтээл Саскийг санагдуулахгүй болсон нь маш олон судлаачдын гайхлыг төрүүлдэг ажээ. Саяхны нэгэн судалгаагаар яагаад тэгж зурах болсон нууцыг олсон талаар мэдээлжээ. Рентген зургаар харахад Рембрандтын гэргийн дүр төрх тодорхой хэмжээнд оруулсан байгааг тогтоосон байна. Зураач гэргийгээ нас барсны дараа зургийг дахин засварласан байсан байх гэж таамаглажээ, тэр үед зураач Гертье Диркстэй нөхцөөд байсан юм. Тийм учраас Данаягийн дүр төрхөд зураачийн нас барсан гэргий, тэр үед амьдарч байсан бүсгүйн дүр төрх аль аль нь шингэжээ.

6. Яагаад “Биг Бен” гэж нэрлэсэн бэ?

Одоо болтол яагаад “Биг Бен” гэж нэрлэсэн болохыг тогтоож чадаагүй, цуу яриагаар бол хонх цутгах ажлыг удирдаж байсан маш том биетэй “Аварга Бен” гэдэг хочтой хүний дурсгалд зориулсан гэх цуу яриа бий. Бас хүнд жингийн боксчин Бенжамин Каунтний дурсгалд зориулсан гэж ярьдаг байна.

7. “Голден Гайт” гүүрийг яагаад улаан өнгөтэй болгосон бэ?

Энэ гүүрийг та ном, зурагт, сонин, сошиал орчинд олон харсан биз ээ. Анх гүүрийг барихын тулд АНУ-ын Агаарын хүчнийхэнтэй маш удаан хэлэлцсэний эцэст зөвшөөрөл авч барьж дуусгасан гэдэг. Тухайн үед гүүрний ажил дуусч ганцхан будах ажил үлдсэн бөгөөд хар-шар өнгөөр будахыг үүрэгдэж байв. Учир нь нисгэгч нар манан дунд нисвэл гүүрийг харах боломжтой өнгө нь хар-шар байдаг байна. Харин архитектор Ирвинг Морроу тод-улаан өнгөөр будахыг зөвшөөрүүлж гэдэг.

8. “Хашхираа” зурагны тэнгэр яагаад улаан өнгөтэй вэ?

2003 онд хэсэг одон орон судлаачид таамаг дэвшүүлсэн байна. Зураачийн буулгасан улаан тэнгэр нь 1883 онд Кракатау галт уулын д.элбэрэлтээс улбаатай байж болох юм. Агаарт галт уулын маш их үнс дэгдсэн бөгөөд хэдэн жилийн дараа ч гэсэн галт уулын ойр орчмын улс орнуудад нар жаргахад үлгэрийн мэт улаан тэнгэр ажиглагдсан байна гэжээ.