Хүүхдүүд бол бидний ирээдүй, тиймдээ ч бид бяцхан үрсдээ үргэлж сайныг хүсдэг билээ. Тэгвэл зөвхөн эцэг, эх гэлтгүй зохион бүтээгчид ч гэсэн хүүхдүүдийн хэрэгцээг шинэ түвшинд аваачахаар шийдсэн бололтой. Манай сайт та бүхэнд өмнө харж байгаагүй хүүхдэд зориулсан сонирхолтой 12 бүтээл хүргэж байна.
1. Гэрэлтдэг бөмбөлөг

Энэхүү гэрэлтдэг бөмбөлөгийг ашиглан хүүхдүүд орондоо хэвтэж байхдаа харанхуйгаас ай.хгүй тайван унтах эсвэл шөнө угаалгын өрөөнд орох шаардлагатай бол хамт авч явах боломжтой ажээ.
2. Ухаалаг дэвсгэр

Энэ жижиг дэвсгэр таны хүүхдийн жин, өндөр, хооллолт, бие зассан байдал гээд бүгдийг ухаалаг утас ашиглан хянах боломжтой ажээ.
3. Эвхэгддэг тэрэг

Хүүхдийн тэрэг гадуур салхинд хэрэгтэй болдог ч авч явахад тийм ч таатай биш байдаг. Тэгвэл зурган дээр харагдаж байгаа тэрэг аялалын цүнхэнд багтах хэмжээнд хүртэл эвхэгддэг байна.
4. Өөрөө халдаг угж

Энэхүү шил нь хүүхдийнхээ ундааг хаана ч, ямар ч кабельгүйгээр халаах боломжийг олгодог. Ердөө дөрвөн минутын дотор ямар нэг зүйлийг халааж чаддаг байна. Хүрч болох хамгийн дээд температур нь 37 хэм ажээ.
5. Аюулгүйн бугуйвч

Эцэг эхийн хувьд хүүхдийн аюулгүй байдал хамгийн эхэнд байдаг шүү дээ. Ялангуяа гадаа тоглож байх үед, тэгвэл энэхүү ухаалаг бугуйвч байршил тогтоогчтой бөгөөд таны утастай холбогдож болдог байна. Мөн хүүхэд тоглох ёстой тойргоосоо гарвал утсанд тань мэдэгдэл ирдэг ажээ.
6. Ухаалаг сойз

Энэхүү ухаалаг сойз өөрийн гэсэн утасны тоглоомтой. Хүүхэд тоглоомны угаагдаагүй шүдийг угаахын тулд өөрийн шүдийг угаах ёстой байдаг байна.
7. Тоглоомтой хоолны таваг

Эдгээр хөгжилтэй таваг нь таны хүүхдийн хоолыг илүү хөгжилтэй болгох болно.
8. Халбагатай хооллох сав

Зурган дээр харагдаж байгаагаар энэ хооллох хэрэгсэл цэвэрхэн бөгөөд санхүүгийн хувьд хэмнэлттэй юм. Хэрэв таны хүүхэд бүх хоолыг иддэггүй бол та тагийг нь битүүмжилж, үлдсэнийг нь дараагийн удаа хүртэл хадгалах боломжтой байдаг байна.
9. Дүрс болон дууны проектор

Энэхүү проектор нь таны хүүхдийг унтахад нь туслах гайхалтай хэрэгсэл юм. Энэ нь тайвшруулах чимээ эсвэл зөөлөн бүүвэйн дууны хамт хөөрхөн зургийг таазан дээр буулгадаг байна.
10. Усанд ороход зориулсан тоглоомны багц

Хүүхдээ усанд оруулахын тулд тоглоом заавал байх хэрэгтэй биз ээ. Тэгвэл энэхүү ганц авалтаар бүх тоглоомыг савалдаг мэлхий танд таалагдана гэдэг итгэдтэй байна.
11. Шинэ гэр бүлд зориулсан ор

Анх удаа хүүхэдтэй болж байгаа хосуудад зориулсан тусгай загвартай ор.