Бид бүхний мэдэхээр дэлхийгээс өөр гараг дээр амьдрах бараг л боломжгүй. Гэвч боломжгүй гээд амьдрал ямар байхыг төсөөлж болохгүй гэсэн үг биш юм. Ингээд эрдэмтдийн судалгаагаар гаргасан сонирхолтой баримтыг үзэцгээе
Буд гараг

Өндөр температурын өөрчлөлт, солирын бороо, газар хөдлөлт, нарны гэрэл нь дэлхийнхээс 7 дахин хурц уг гараг дээр амьдарна гэдэг мөрөөдөл мэт. Харин үүнийг даван туулах ганц арга нь газар доорх нуувч юм. Мөн та буд гарагаас дэлхий үрүү утсаар залгахыг хүсвэл 5 минут хүлээх хэрэгтэй болно.
Сугар гараг

Уг гарагийн гадаргуу нь үнэхээр халуун ба манай нарны системийн хоёр дах хамгийн халуун гараг юм. Гадаргуугаас дээш 50км-т амьдрах нөхцөл байдал нь дэлхийнхтэй маш ойролцоо байдаг.
Тиймээс гадаргууд нь хүрэхгүйн тулд агаараас хөнгөн нисэх хөлөгт амьдрах шаардлагатай болно. Гадна тал нь нарны эрчим хүчний хавтангаар хамгаалагдсан байх ба давхар энерги хуримтлуулах чадвартай.
Дэлхийн ван

Дэлхийн ван(Pluto)-г гараг биш хэмээн үздэг болсон ч бид мартаагүй шүү. Дэлхийн ван нь үнэхээр хүйтэн бөгөөд мөсөөр хучигдсан мэт байдаг. Тиймээс дэлхий дээрх адилхан нөхцөл байдалд ашиглагддаг Иглүү гэх нэртэй мөсөн байшин зүйтэй бөгөөд энэ нь гаднах хүйтнээс хамгаалах болно.
Дэлхийн ван дээр нар тийм ч сайн тусдаггүй учир гэрэл үүсгэх хүчтэй үүсгэвэр байшинд байх шаардлагатай. Мөн мөсийг хайлуулахгүй байх ухаалаг халаалгын систем байх хэрэгтэй.
Бархасбадь гараг

Бархасбадь гарагийг аварга хий гэж ойлгож болох бөгөөд амьдрахад хэцүүхэн байх болно. Таны байшин бархасбадь гарагийн өтгөн хийнээс хамгаалах хэмжээний хүчтэй хамгаалалттай байх хэрэгтэй. Мөн гарагийн татах хүчнээс хамаарч байшин нь ганц давхар байх шаардлагатай.
Эерэг талаас нь харвал бархасбадь гараг нь олон дагуул сартай учир хаана ч харж байгаагагүй гайхалтай үзэмжийг харах боломжтой.
Санчир гараг

Өмнөх хийгээр дүүрсэн гараг шиг Санчир дээр ч гэсэн хатуу газар байхгүй учир амьдрах боломжгүй юм. Тиймээс бөмбөлөг хэлбэртэй байшинд агаар мандал дээр нь хөвж амьдрах юм. Мөн байшин дээрээ хамгаалалттай байхгүй бол алмазаар бороо ордог гэнэ.
Тэнгэрийн ван болон далай ван

Энэ хоёр бол усан гараг бөгөөд хатуу газар бараг л байхгүй дан шингэн юм. Тиймээс танд шумбагч онгоц шаардлагатай. Уг гарагийн татах хүч, даралт нь дэлхийнхээс хүчтэй.
Шумбагч онгоцын хана нь аэрогель-ээр бүрхэгдсэн учир даарахгүй. Өрөө бүр байгалийн гэрэлтэй бөгөөд дулаахан байх болно.
Ангараг гараг

Ангараг гарагийн хувьд бидэнд төсөөлөөд байх зүйл бараг л үлдсэнгүй. Учир нь архитектурын мэргэжилтнүүд аль хэдийн уг гараг дээр амьдарч болох байшинг судлаад эхэлчихсэн юм. Уг байшингийн хамгийн сонирхолтой нь хуй салхи болон өдрийн гэрлэнд тэсвэртэй хясаа мэт хэлбэр юм.