Бид ихэнх хүмүүс бусдыг шилж, голдог учраас харилцаанд ордоггүй хэмээн боддог ч үнэндээ тийм ч голомтгой зантай биш байдаг талаар судалгаагаар баталжээ. Мөн олон хүмүүс аль эрт дуусчихсан байх ёстой харилцааг дуусгалгүй түүнтэйгээ насыг барах үе ч бий. Хэрвээ та заяаны хань, хайрт хосоо олж чадахгүй бэрхшээлтэй тулгарч байгаа дараах алдааг засаад үзээрэй.

Өөрийнхөө зан чанарыг өөрчлөн түүний дэргэд жүжиглэдэг

Ихэнх хүмүүс болзооны хамтрагчдаа таалагдахын тулд өөрийн дуртай зүйлсийг дургүй мэтээр жүжиглэх тохиолдол байдаг. Хэрвээ та амжилттай харилцааг хүсэмжилж байгаа бол өөрийгөө хүлээн зөвшөөрч, хүрээлэн буй хүмүүстээ түүнийгээ харуулаарай. Хэн гэдгээсээ бүү ич, мөн түүний хобби, зан чанарыг дуурайн толины тусгал мэт байж болохгүй.

Бусдад хүнд шалгуур тавьдаг эсвэл өөрийгөө хэт доогуур тавьдаг

Мэдээж тухайн хүн таны төсөөлсөн шиг хүсэмжит хүн байх ёстой. Гэвч болзоонд явж байхдаа та бусдад хэтэрхий хүнд эсвэл доогуур шалгуур тавьдаг. Тухайн хүний ямар нэг зүйл таныг аз жаргалгүй болгоно гэдгийг мэдсээр байж түүнийг зөвшөөрчихдөг эсвэл та хэтэрхий дээгүүр шалгуур тавьснаар хэн ч танд таалагддаггүй. Үүнийг засахын тулд эхлээд төгс төгөлдөр хүн байдаггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Түүний зан чанар танд таалагдаж байхад л болно.

Болзоонд явж шинэ хүмүүстэй танилцхаас айдаг

Ганц хүнтэй танилцаад л амьдралынхаа ханийг олох нь юу л бол. Өөрийнхөө хүссэн хүнийг олохын тулд олон хүмүүстэй танилцах хэрэгтэй. Та илүү нээлттэй болсноор танд юу таалагддаггүй, юу таалагддаг болохыг илүү таниж мэдэх боломжтой. Түүнээс татгалзсан хариу авсан ч энэ нь ирээдүйд туршлага болж үлдэх болно.

Сэтгэлээ илчлэхээс айдаг

Та хэн нэгэнтэй зүгээр л танилцаж найзууд болсон ч түүний талаар илүү ихийг мэдэж хосууд болохыг хүснэ. Уг тохиолдолд шууд л өөрийн сэтгэлийг илчилж болно, магадгүй тэр хүн ч гэсэн танд сэтгэлтэй байж болно. Сэтгэлгүй байсан ч ядаж л та сэтгэлээ нууж өөрийгөө зовоохын оронд х ү ч и н чармайлт гаргалаа гэж бодох хэрэгтэй. Хэрвээ та татгалзсан хариу авсан бол бүү сэтгэлээр унаарай. Энэ бол таны адал явдлын эхлэл юм.

Адилхан сонирхол байхгүй

Хамтрагчтайгаа яг адилхан сонирхол, хоббитой байна гэдэг бараг л боломжгүй. Гэвч зарим зүйл дээр санал нийлдэг байх хэрэгтэй. Жишээ нь тэрээр гэртээ байх дуртай, харин та гадуур явах дуртай бол энэ нь асуудал юм. Адилхан сонирхолтой байна гэдэг цагийг хөгжилтэй бөгөөд удаан өнгөрүүлэх ба илүү дотно харилцаа үүсэх боломжтой.

Харилцаанд хүндлэл болон үнэлэмж байхгүй

Заяаны хань тань таныг болон таны амьдрал, хийсэн сонголт гээд бүгдийг хүндэлдэг байх ёстой. Ам нээх болгондоо таныг доош хийж эсвэл ажлыг нь дооглох эсвэл буруу шийдвэр гаргасан гэж зэмлээд байж болохгүй. Тиймээс таны зорилгыг сонирхож дурладаг, тусалдаг хүнийг сонгоорой.

Та өөртөө хайргүй

Энэ бол хамгийн чухал алхам. Та өөртөө хайргүй байхад таныг хэн нэгэн хайрлана гэж бодох хэрэггүй. Тиймээс өөрийн давуу болон сул талуудыг сайтар судлан мэдэж түүнийгээ сайжруулах хэрэгтэй юм.