Ихэнх хүмүүс ганцаардалтай нүүр тулгардаг. Харин заримдаа хэдхэн болзоод салчихгүй зөв хүнтэйгээ учрах бараг л боломжгүй мэт санагдана. Тэгвэл үүнийг шалтгаан нь юу юм бол?
Өмнөх харилцаанаас үүссэн асуудлыг даван туулаагүй байгаа

Тэр хүний төлөө бүх зүйлийг хийх, түүний буруу гэдгийг нотлох, одоо ч дур булаам гэдгийг харуулах гэх мэт бодлоосоо болж та одоо ч гэсэн өвдсөөр байна. Хэрвээ таны толгойнд дээрх бодол бодогдсоор байгаа бол бараг л зөв хүнтэйгээ учрахгүй. Учир нь зөвхөн таны сэтгэлийг идгээхийн тулд хамт байхыг хэн ч хүсэхгүй шүү дээ. Тиймээс тайвширч, бодлоо цэгцлэн өөрийн юу хүсэж буйг олж мэдэх нь чухал.
Хэтэрхий өндөр төсөөлөлтэй
Зарим охидууд цагаан морь ханхүүгээ хүлээдэг бол зарим залуус төгс төгөлдөр бүсгүйг хүлээдэг. Харамсалтай нь бодит амьдрал үүнээс тэс өөр юм. Хамгийн эхлээд өөртөө анхаарал хандуулах хэрэгтэй. Жишээ нь өөрийн гадаад байдал, тэр хүний төлөө юу биелүүлж чадах вэ? Та өөрийгөө өөдөн татахгүй бол хэн ч дурлахгүй байх боломжтой гэдгийг санах хэрэгтэй.
Хүнд итгэж чаддаггүй

Тэд бүгд адилхан гэх үгийг та өмнө нь сонсож байсан байх. Хэрвээ та ингэж боддог бол магадгүй адилхан төрлийн хүмүүст дурлаад байгаа бололтой. Хүнтэй танилцаад шууд итгэж болохгүй бөгөөд цаг хугацааны эрхэнд таниад ирэх үед итгэх нь зүйтэй юм.
Жинхэнэ хайрын харилцаа, гэр бүл бүтээхээс айдаг

Та өөрийн хувийн орон зайг алдахаас, түүнд хүчтэй дурлахаас айж байсан уу? Магадгүй тэдгээр бодол нь таныг шинэ хүнтэй учруулахаас сэргийлээд байгаа бололтой. Тиймээс аль болох сөрөг бодлоо орхиж, шинэ хоббитой болж, гадуур явах нь танд туслах болно.
Хэтэрхий хурдан санаачлага гаргадаг
Анхны болзоон дээрээ шууд л хүүхэд, гэр бүл төлөвлөх гэх мэт сэдэв өрнүүлэх нь маш буруу. Учир нь нөгөө хүнээ айлгаж, үргээх боломжтой.