Мөнгөө хэмнэж аль болох хадгалах гэж оролддог хүн байхад хэтэрхий үрэлгэн учраас хурдан хугацаанд халаасаа хоосолдог хүн байдаг билээ. Хэрвээ та үрэлгэн хүн бол яг одоо мөнгөө хэмнэж, ухаалгаар зарцуулаарай.
Гадуур хооллох
Хэрвээ та гадуур хооллох дуртай, хооллодог бол дахин тунгааж бодоорой. Ихэнх хоолны газрын үнэ хэтэрхий үнэтэй байдаг. Баярт үйл явдал эсвэл онцгой тохиолдол л биш бол гэртээ хооллож мөнгөө хэмнээрэй.
Кино, бичлэг үзэх үйлчилгээ

Алдартай кино, бичлэг үзэх үйлчилгээ нь тодорхой эрх худалдан авч сурталчилгааг хаах боломжийг хүмүүст санал болгодог билээ. Гэвч сурталчилгаа үзэх нь тийм ч том асуудал биш юм. Мэдээж тэдэнд үйл ажиллагаагаа явуулахад мөнгө хэрэгтэй ч та мөнгөө үүнд үрэх хэрэггүй.
Сугалаа худалдан авдаг

Сугалаа бол хамгийн хурдан мөнгөө үрэх арга билээ. Ганц сугалаа авах нь тийм ч том асуудал биш, магадгүй мөнгө хожиж болох юм гэсэн бодол төрдөг ч хожих магадлал маш бага байдаг. Тиймээс өөрийн хөлс, хүчээ зарцуулж олсон мөнгөө бүү үрээрэй.
Хямдрал, бэлэгтэй худалдаа гэх мэт зүйлийг алддаггүй

Тухайн эд зүйл үнэхээр танд хэрэгтэй биш л бол авах хэрэггүй. Ихэнх хүмүүс 50% 80% хямдарсан бараа харах үедээ авах гэж улайрдаг билээ. Гэвч авсныхаа дараа хэрэггүй зүйлд мөнгө үрснээ санах болно.
Нэг удаагийн хэрэгсэл худалдан авдаг.

Эдгээрийг худалдан авчхаад ганц хэрэглээд л хаяна гэдэг байж боломгүй асуудал. Оронд нь олон удаа хэрэглэгдэх боломжтой аяга таваг худалдан авах хэрэгтэй.
Технологи сайжруулалт

Өөрийн мөнгийг үрдэг хамгийн том зүйл бол энэ. Жишээ нь өөрийн утас хэвийн ажиллаж байхад шинэ iPhone гарах үед авах гэж яардаг. Магадгүй та энэ зангаа зогсоох хэрэгтэй болов уу?
Шинэ ном худалдан авдаг

Мэдээж та ном унших дуртай. Гэвч шинэ ном авахаас илүү дижитал хэлбэртэй ном, номын санд суух, хуучин ном авах нь таны мөнгийг хэмнэх болно. Эцсийн эцэст номыг унших гэж авдаг ба харж суух гэж авдаггүй билээ.