Бид зурагтаар, интернетээр Солонгосын K-POP дуучдыг харан ямар гайхалтай амьдралаар амьдарч буйг хардаг. Гэвч үнэндээ бидний бодож байсан шиг тийм амьдрал байсан уу? Хуурамч инээмсэглэлийн ард цөхрөл, стресс, ядарсан байдал үе үе харагдах нь тэр.

1. Утсан хүүхэлдэй

Алдартай хамтлаг, дуучин боллоо гээд дураараа байж болно гэсэн үг биш 100% ивээн тэтгэгч, найруулагчийн хяналтанд байх бөгөөд зааврын дагуу юу ч байсан хамаагүй хийнэ. Жишээ нь: Зураг даруулах, сошиал хуудсанд зураг оруулах, сэтгэгдэл бичих, live явах, нэвтрүүлэгт орох гэх мэт хүссэн хүсээгүй зааврын дагуу байх ёстой байдаг ажээ.

2. Тэс өөр амьдрал

Ихэвчлэн 20-30 нас хүртэл нь гэрээ байгуулдаг ажээ. Маш их мөнгө олж байгаа хэдий ч ихэнх орлого нь продакшн, менежерийн халаасруу ордог гэнэ. Клип, зурагт, улаан хивс зэрэг мөрөөдлийн амьдралаар амьдарч байгаа юм шиг боловч үнэн хэрэгтээ маш өндөр д а р а м т а н д амьдардаг.

3. 95% тэсвэр тэвчээр

Хэрвээ алдартай дуучин болохыг хүсэж байгаа бол өдөр болгон 13-14 цаг бэлтгэл сургуулалт хийдэг байна. Яг л робот шиг үүнээс болж шалгарсан цөөн хэдэн дуучид үлдэж хамтлаг болдог байна.

4. Хувийн амьдрал гэж байхгүй

Хувийн амьдрал бол хаалттай сэдэв. Нэгэнт л энэ замналаар явсан бол өдөр бүр бэлтгэл хийж, жингээ барьж, дурлаж үерхэж болохгүй ажээ. Хамгийн гунигтайн өөрөөрөө байх ганц газар нь бол зочид буудлын өрөө болдог байна.

6. Гоо сайхны м э с засал

Солонгос бол гоо сайхны мэс заслаараа дэлхий №1 ордог билээ. Бүх алдартай дуучид одууд тодорхой хэмжээнд м э с засал хийлгэсэн байдаг байна.